УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Хязаалангийн түрүүг авлаа...

Twitter Print
2018 оны 07-р сар 10-нд 15:27 цагт
Мэдээний зураг,

Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам бороо асгарсан тэнгэрийн дор дэлгэр сайхан эхэлж, хурдан морьдын уралдааны эхнийх нь болох Хязаалан насны уралдаан үзүүштэй сайхан болоод өнгөрлөө.

Наадмын хурдан Хязаалангийн уралдаанд Төв, Булган, Архангай, Хэнтий, Сүхбаатар, Улаанбаатарын хурдан удмын олон Хязаалан хурд хүчээ үзсэнээс Дорнод аймгийн Чойбалсан сумын харъяат, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны Зээрд үрээ түрүүлэн барианд орсон билээ. Тэрээр морьд бариалсны дараа сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцахдаа “Энэ Зээрд үрээ өмнө нь Дорнод аймагтаа уралдаж, түрүү, айраг авч байсан, Дорнодын угшилтай, манай унаган адуу юмаа.

Харин долоо, найман жилийн дараа төрийнхөө наадамд морио уралдуулж түрүү авсандаа тун ч баяртай байна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан байсан. Ямартай ч УИХ-ын гишүүд дундаас төрийн наадмын эхэнд хурдан Хязаалангаа түрүүлгэсэн Х.Болорчулуун гишүүн энэ жил тун ч одтой байгаа бололтой. Тэгээд ч төрийн наадамд хурдан Хязаалан түрүүлүүлнэ гэдэг хэр баргийн уяач, хурдан хөлгийн эздэд тохиодоггүй азтай хувь зохиол билээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Монгол Улаанбаатар

      (93.91.49.11) 2018-07-10 17:39
      • 0
      • 0

      Өгүүлбэрт буй үгсийн эхний үсгийг томоор бичих шалтгаан (Оноосон нэр, хүндэтгэл) хазаалан хэмээх үгэнд огт хамаагүй. Хурдан, хазаалан хүлэг нь "Түрүү магнай" цолыг хүртэх, эзэн нь мөрийцсөн бол бооцоогоо авах зэргийг хольж, хутгалгүйгээр ялгаатай бичиж, ярьцгаамаарсан. Хүлгийг унаж, уралдуулсан хүүхэд, уяач нар л гавъяатайсан. Тээврийн хэрэгсэл, амьгүй унаануудыг ХӨЛӨГ гэдэг.

      Хариулах