Хоккейчид дундаас анхны гавьяат дасгалжуулагч төрлөө

Twitter Print
2018 оны 07-р сар 10-нд 13:29 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр хоккейчдын түүхэн баярын өдөр тохиолоо. Учир нь Монголын хоккейн багш дасгалжуулагч болон тамирчид төрийн дээд одон медалиар шагнууллаа.

Монгол улсын шайбтай хоккейн шигшээ баг тамирчид энэ онд амжилт дүүрэн байгаа билээ.

1. Б.Доржпалам, ОУХМ, Буриад улсын биеийн тамирын гавьяат ажилтан - Монголын анхны хоккейн гавьяат дасгалжуулагч 

2. Б. Жавхлан, Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 

3. Ж.Баярсайхан, ОУХМ - Алтан гадас одон

4. Б.Мөнхболд, ОУХМ - Алтан гадас одон

5. Г.Тамир, ОУХМ - Алтан гадас одон

6. И. Алтангэрэл, ОУХМ - Алтан гадас одонгоор тус тус шагнагдлаа. Энэ бол нийт хоккейчдын баярын өдөр юм.

Монголын үндэсний хоккейн шигшээ багийн олон улсын амжилтууд:

-Азийн шайбтай хоккейн Challenge Cup цомын тэмцээний. 4-н хүрэл (2013-2016), мөнгө (2017), алт (2018)

-Бөмбөгтэй хоккейгоор Азийн өвлийн наадмаас мөнгө (2011), Дэлхийн аваргын Б бүсийн хүрэл медаль (2017) тус тус амжилт гаргаад байна.

Дээрх төрийн шагнал урамшуулал нь Монголын хоккейн хөгжилд том урам зориг өгсөн явдал боллоо гэж МХХ-ны ерөнхийлөгч Б.Жавхлан онцлон хэллээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.