Дархан аварга Б.Бат-Эрдэнэ цолоо хураалгах уу...

Twitter Print
2018 оны 07-р сар 10-нд 14:05 цагт
Мэдээний зураг,

Монголын Үндэсний бөхийн холбоо, ялангуяа Цэцдийнх нь зөвлөлийн дарга 2012 оны Соёлын гавъяат зүтгэлтэн Үржингийн Хүрэлбаатар янз бүрийн шийдвэр гаргаж, бөхчүүдийнхээ эрх ашгийг хөсөрдүүлж эхлээд байгаа билээ. Тухайлбал Улсын заан Б.Пүрэвсайхан, Аймгийн арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр нарын барилдах эрхийг хассан нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус шийдвэр хэмээн Шүүх шийдвэрээ гаргачихлаа. Тэгвэл ноднингийн наадмын тавын даваны өмнө цолны найраа хийж, мөнгө төгрөгний асуудалд орооцолдсон хэмээгдээд улсын арслан цолоо хураалгаж, энэ наадмаар барилдах эрхгүй болчихоод байгаа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Э.Оюунболдын асуудал ч хаашаа эргэх бол доо.

Гэтэл хамгийн сүүлд томоохон дуулиантай асуудал дахин дэгдээчихлээ. Тэр нь УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн цолыг хураалгахаар Ерөнхийлөгч Х.Баттулгад албан бичиг явуулж орхисон нь юм. Ү.Хүрэлбаатарын гарын үсэгтэй тэрхүү албан бичигт тавьсан шаардлагаар Дархан аварга Б.Бат-Эрдэнийг наадмын түрүүнүүдийг хураалгаж, тухайн наадамд хохирсон бөхчүүдэд цолыг нь нөхөн олгуулах хүсэлт тавьжээ.

Тухайлбал тэрхүү албан бичигт “Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь 1987 оны Наадмын дөрвийн даваанд Москвагийн олимпийн мөнгөн медальт, улсын начин Жамцын Даваажавт өвдөг шороодсон ч тухайн үеийн МҮБХ-ны удирдлага, засуул, цэцүүд дахин барилдуулна гэж хууль бус шийдвэр гаргахад Ж.Даваажав: “Хаяж болдоггүй бөх юм бол дахин барилдаж яахын” гэж орхин явснаар Дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсанд тооцсон гэнэ.

1993 оны наадмын зургаагийн даваанд Ховд аймгийн харьяат, улсын начин Мөнхбаатарт наадамчин олны өмнө унахад тухайн үеийн МҮБХ-ны удирдлага, засуул, цэцүүд дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсан гэсэн хууль бус, илт үндэслэлгүй шийдвэр гаргаж улсын начин Мөнхбаатарыг хохироосон гэжээ.

Архангай аймгийн харьяат улсын арслан Д.Мөнх-Эрдэнэтэй 5 удаа үзүүр түрүүнд үлдэж барилдахад тухайн үеийн МҮБХ-ны удирдлагууд Д.Мөнх-Эрдэнэ чамд арсланг чинь өгчихье, халх хүн 10 түрүүлэх гэж байна, дэмжээд унаад өг олон удаа дарамталж, шахаж, шантаажилсны үр дүнд дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь давж 5 удаа түрүүлж байсан гэнэ.

Мөн үүнээс гадна Улсын баяр наадамд улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, төв аймгийн харьяат, улсын харцага Ж.Намжилдорж нарыг мөн л дээрх аргаар дарамталж, шантаажилж, найраа хийж даваа авч, дээрх бөхчүүд, хөлс, хөдөлмөр, даваа, цол, боломжоороо хохирч үлдсэн байдаг” хэмээжээ. Түүнчлэн  тухайн үеийн барилдааны бичлэгийг ч хавсаргасан гэж байсан.

Ийнхүү Монголын Үндэсний бөхийн холбоо, Цэцдийн зөвлөл нь Р.Нямдоржоос хойш тун жигтэй, бөхчүүдээ элдэв аргаар буруутгасан шийдвэрүүд гаргаж эхэллээ. Гэхдээ энэ нь зөв ч юмуу, магадгүй ямар нэгэн алдаатай бодлого шийдвэр байж болохыг ч үгүйсгэх аргагүй юм. Ингээд Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн дарга, Соёлын гавъат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарын гарын үсэгтэй, Ерөнхийлөгч Х.Баттулгад илгээсэн бичгийг хавсаргав...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Сод

      (64.119.18.86) 2018-07-16 17:22
      • 0
      • 0

      Энэ нөхөр Монгол үндэсний уламжлалт бүгдийг үнэгүйдүүлэх аяны идэвхтэй дэмжигч болсон байна шүү.

      Хариулах

    • ЛХАГВА

      (66.181.177.210) 2018-07-13 07:33
      • 0
      • 0

      За даа, Энэ бөхийн холбооны умгар байшинг булаацалдаж байгаа Бяанмөнх, Сүхбат Бат-Эрдэнэ Өсөхбаяр гэх аваргууд чинь Хүчиндэгч Гантулга хүчиндүүлэгч Саранзаяа нараас нэг их дээрдэх новшийн гарууд байна даа. Монголчуудын уламжлалт үндэсний бөхийн жудаг ёс сайн сайхан бүхнийг өмд бандаашны хэмжээнд аваачиж буй энэ дархан аваргууд шившиг дээ. Монгол бөх зүлэг ногоон дэвжээ янханы газар болжээ.

      Хариулах

    • ЛУВСАНДОО

      (66.181.177.210) 2018-07-13 06:00
      • 0
      • 0

      Халх хүн 10 түрүүлэх ёсгүй болох нээ?!Халх хүн гэж байхаа больчих л доо.Халх, дөрвөд, хасаг урианхай гэцгээлгүй ойрд, баруун, зүүнгүй гэх юмгүй "ЗӨВХӨН МОНГОЛ" биш юм уу? Хэнд хэрэгтэй, хэний эрх ашгийн төлөө гэж ийм солиотой бичиг цаас шидэж суудаг дурак вэ? Энэ Үржингийн Хүрэлбаатар шинжааны шээс юм уу энэ монгол хүн биш ээ.

      Хариулах

    • Сэмбэ

      (64.119.18.86) 2018-07-16 16:21
      • 0
      • 0

      Хутган үймүүлж дундаас өчүүхэн ч хамаагүй юм олж болмоор шиг санагдсан юм байхдаа. Үгүй ядахдаа Баянмөнх хувиасаа шагнах байлгүй дээ

      Хариулах

    • Наадамчин

      (66.181.161.116) 2018-07-11 15:41
      • 0
      • 0

      Цол хураах нь одоо өнгөрч. Цаашдаа шудрага бах хэрэгтэй. Жилдээ ганц цол авдаг барилдаанд хэнч гэсэн цолоо ахиулахыг хүсэлгүй яахав. Чанга байх ёстой

      Хариулах

    • иргэн

      (210.92.242.140) 2018-07-11 07:10
      • 0
      • 0

      Ене одоотхэн гэдэг бас нэг баасний тулам бэ . Халхийн их аваргийн цолийг хураа ч гэх шиг . апд тумний дунд яс хаясан хог вэ

      Хариулах

    • Аагий

      (27.123.214.123) 2018-07-10 19:02
      • 0
      • 2

      Битгий тэнэгтээрэй. Одоо наад заваан хэрүүлээ зогсоо. Дуусга.! Хэнд хэрэгтэй гэж ингээд бгаа юм.

      Хариулах

    • Хүрдийг нар буруу эргүүлдэггүй

      (103.229.123.179) 2018-07-10 17:48
      • 0
      • 2

      Түүхийг эргүүлж болдог юм Байгаль нуураа авъяа харин дараа нь Бат-Эрдэнийхээ цолыг хураагай.

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.58) 2018-07-10 14:35
      • 0
      • 4

      Энэ сахал гэдэс хоёртоо дарлагдсан амьтан яагаад л бөхчүүдийн хооронд хэрүүл дэгдээгээд явдаг хүүр вэ? хэрүүл багатайхан наадам үзчих юмсан

      Хариулах