Өнөөдөр төрийн далбааны өдөр

Twitter Print
2018 оны 07-р сар 10-нд 09:39 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Төрийн далбааны өдөр. Энэ өдрийг бид 10 дахь жилдээ тэмдэглэж байна.

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг нэр бүхий гишүүд 2008 онд санаачлан батлуулсан. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж, 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон билээ.

Энэ өдрийн хүрээнд цэргийн ёслолын жагсаал өнөөдөр 10:00 цагт Сүхбаатарын талбайд болно. Ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цэргийн алба хаагчид оролцох юм байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.