Нэвтрүүлэгч Г.Равдан Ардын жүжигчин болно...

Twitter Print
2018 оны 07-р сар 09-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

Улсын их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүст Монгол төрийн эрхэм дээд шагнал гардуулахаар болжээ. Жил бүрийн баяр наадмын өмнө Монгол төрийн дээд одон медалиар олон хүн энгэрээ мялааж, төр засгийнхаа хайр хишгийг хүртдэг бөгөөд энэ удаа нэлээн олон эрхэм гавъяа шагнал хүртэхээр болоод байгаа юм. Тэдгээр хүмүүсийн дунд Монгол Улсын гавьяат жүжигчин, нэвтрүүлэгч Г.Равдангийн нэр гарч байгаа бөгөөд түүнд Монгол Улсын  Ардын жүжигчин цол хүртээх нь тодорхой болжээ. Мөн "МАСК" продакшны жүжигчин П.Эрдэнэзаанд Монгол Улсын гавьяат жүжигчин цол олгохоор болсон дуулдав.  

Монголын Радиогийн нэвтрүүлэгч Гомбын Равдан нь 2002 онд Монгол Улсын гавъяат жүжигчин цол хүртсэн. Тэрээр Төв аймгийн  Лүн сумын "Цагаан байшинт" гэдэг газар төрсөн бөгөөд Багшийн сургууль, УБДС-ийн кино драмын анги төгссөн гэдэг. Уран бүтээлийн гараагаа 1975 оноос эхэлж К.Гольдоны "Хоёр эзний ганц зарц", А.Вампиловын "Ууган хүү", Ч.Чимэдийн "Маш нууц", В.Шекспирийн "Гамлет", Д.Намда-гийн "Эрдэмтний яриа" Хамзагийн "Баян, борлог хоёр", В.Розовын "Аз жаргалын эрэлд" зэрэг 30 гаруй жүжгийн гол болон туслах дүрийг бүтээсэн байдаг. Мөн "Сахиул уу, сахиус уу", "Адаг шүдний зөрөө", "Сүүдэр", "Би нисэх дуртай", "Алтан шонхор", "Тод магнай", "Удам" зэрэг 20 гаруй уран сайхны кинонд тогложээ. Үүнээс гадна радио, телевизийн болон тайз дэлгэцийн уран уншлагын олон бүтээлтэй, манай аъяаслаг уран бүтээлчийн нэг гэдгийг ард түмэн андахгүй. Ингээд энэ эрхэм уран бүтээлч Монгол Улсын Ардын жүжигчин хэмээх эрхэм дээд цолны эзэн болох нь тодорхой боллоо.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.