Японы баруун хэсэгт болсон үерийн улмаас амиа алдагсадын тоо 180 боллоо

Twitter Print
2018 оны 07-р сар 12-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн Япон улсын ихэнх нутгаар хүчтэй аадар бороо үргэлжлэн орж, тус улсын баруун хэсэгт оршдог мужуудад үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас өнөө өглөөний байдлаар /2018.07.12/ 180 хүн нас барж, 20 орчим хүн ухаангүй эмнэлэгт хүргэгдэж, одоогоор мэдэгдэж байгаагаар 79 гаруй хүн ор сураггүй алга болоод байна.

Үер, хөрсний гулгалтад хамгийн ихээр нэрвэгдсэн Хирошимагийн бүс нутаг болон Эхимэд хамгийн олон хүн нас баржээ. Нийт 13 мужийн 180 хүний амь үрэгдсэнээс 67 нь Хирошима мужаас, Эхиме мужид 26 хүн, 56 нь Окаяама мужууд хамгийн их хүн нас баржээ.  Сураггүй алга болсон 79 хүний 41 нь Хирошима мужаас, 32 нь Окаяама мужаас байна хэмээн мэдээлжээ.

People wait to be rescued on the roof of a house in Kurashiki, Okayama prefecture.

Үер болон хөрсний гулгалтад нэрвэгдэн, аюулд орсон хүмүүсийг авран хамгаалах ажиллагаа үргэлжилж байна. Хэдэн зуун орон сууцны байшин үерт автан урсч, олон сая хүн орон гэргүй болжээ.

Japanese military personnel evacuate residents in Kurashiki, Okayama prefecture.

Японы баруун хэсэгт оршдог Киото, Кочи, Осака болон Хиого мужуудын 6 сая гаруй хүн амыг нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлээд байгаа бөгөөд Кочи мужийн Аки хотод боогдоод байгаа иргэдийг тус улсын өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн албан хаагчид аврахаар ажиллаж байгаа ажээ.

Heavy rains caused highway erosion in Hiroshima.

Өнгөрсөн ням гарагт тус улсын цаг уурын агентлаг орох борооны хэмжээг урьдчилан таамаглаж, үер, хөрсний гулгалт хийгээд аянга цахилгаанд цохиулах аюулаас ард иргэддээ сэрэмжлүүлж байсан юм байна.

Одоо үерийн дараах гамшгийн хор хохирлыг арилгах, цэвэрлэх ажилд ард иргэд, сайн дурынхан олноор оролцож байна. 

Rescue operations continue at a collapsed house on July 8, 2018 in Kumano, Hiroshima, Japan.

Олон мянган орон сууцны байшин нурж сүйдсэн бөгөөд 17,ЗЗЗ айл өрх тог цахилгаангүй байна. Ойролцоогоор 244 мянган өрх усны хангамж дутагдаж байгаа аж. 

Үерийн гамшигт олон сая хүн нэрвэгдэж, олон хзний амь нас хохироод байгаа энэ үед тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Европ болон Ойрхи Дорнодын орнуудад хийхээр төлөвлөсөн айлчлалуудаа цуцалжээ. Шинзо Абэ Брюссельд очиж, Европын Холбоотой байгуулах Чөлөөт худалдааны гэрээнд гарын үсэг зурахаас гадна Франц, Саудын Арави, Египетэд айлчлах гэж байжээ. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.