Сүмо бөхийн Нагоя башё ням гарагт эхэлнэ

Twitter Print
2018 оны 07-р сар 06-нд 21:08 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сүмогийн зуны тэмцээн Нагоя башё ирэх ням гаригт буюу энэ сарын 8-нд эхэлнэ. Нагоя башёгийн банцүкэг өмнөх башёгийн түрүү бөх мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд тэргүүлж байна. Баруун жигүүрийг Их аварга Хакүхо М.Даваажаргал манлайлжээ.

Япон аварга Кисеносато банцүкед нэр нь бичигдсэн боловч мөн өнжихөөр болоод байгаа юм. Япон аварга тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа хийсэн ч, биеийн байдал  нэг л болж өгөхгүй байгаа тул ахин нэг баше өнжиж, намрын тэмцээнд орж ирнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Нагоя башёд шинэ озеки Точиношин барилдах бол Гойёдо, Такаясу нар мөн озеки цолтойгоор барилдана. Сэкивакэ цолтойгоор Ичиножо А.Ичинноров болон Митакеуми нар барилдах бөгөөд өнгөрсөн 5-р сард цол буураад байсан Мтакеуми цолоо эргүүлэн авсан байна. Комусиби цолтонгоор манай бөх Тамаваши Б.Мөнх-Оргил болон Шохозан нар барилдана. Манай бөх Чиёошома Г.Мөнхсайхан зүүний 8-д,  Араваши Э.Дөлгөөн барууны 12-т эрэмбэлэгдсэн байна.

ирээдүйн аварга, арслан гэж нэрлэгдэж байгаа Хоошёорюү С.Бямбасүрэн, Ёошёояма Б.Анхбаяр нар санданмэ зиндаанд дэвшжээ. Харин Озеки Тэрүнофүжи макүшита зиндаанд буусан билээ. ган-эрдэнэ энэ сард мөн өнжих бөгөөд өнгөрсөн сард  мэс засал хийлгэсэн юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.