Америк “худалдааны дээрэнгүй үзэл” хэрэгжүүлж байна гэлээ

Twitter Print
2018 оны 07-р сар 06-нд 20:56 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн 6 дугаар сарын 15-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Хятад улс Америкийн оюуны өмч болон технологийг хулгайлж, шударга бус худалдаа хийж байгаа учраас 50 тэрбум ам.долларын өртөг бүхий Хятадын бараанд 25 хувийн татвар ногдуулж” буйг мэдэгдсэн билээ.
 
Үүний хариуд Америкийн мөн хэмжээгээр үнэлэгдэх бараанд Хятадын тал татвар ногдуулж байгаагаа Вашингтонд мэдэгдсэн байна. Энэ тухай Хятадын Олон улсын радиогийн мэдээг хүргэе. 

АНУ энэ сарын 6-ны өдрөөс Хятадаас экспортлох 34 тэрбум ам долларын бүтээгдэхүүнээс албан ёсоор 25 хувийн гаалийн татвар нэмж хураах болсон байна. Үүний хариу болгож, Хятад улс ч мөн өдөр адил Америкийн бүтээгдэхүүнээс 25 хувийн гаалийн татвар нэмж хураах болжээ. Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, энэ бол Хятад улс улс орны язгуур эрх ашиг болон ард олны ашгийг хамгаалахын төлөө аргагүйн эрхэнд хийж буй хариу арга хэмжээ юм гэжээ. Ингээд хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хэмжээтэй худалдааны дайн албан ёсоор эхэлсэн байна.

Хятад улс ганцаараа худалдааны дайн хийж байгаа биш, үүнээс өмнө Европын холбоо, Канад, Мексик, Энэтхэг, Турк зэрэг орон ч Америктай худалдааны дайн зарлаж, дэлхийн хэмжээнд Америкийн “худалдааны дээрэнгүй үзэл”-ийн эсрэг хүчирхэг хүч болон нягтарсан байна.

Дэлхийн цорын ганц хэт их гүрний хувьд Америк эдийн засаг, технологи, цэргийн зэрэг салбарт онцгой давуу талтай юм. Өнгөрсөнд Америк жанжлагч үзэл хэрэгжүүлэхдээ “дэлхийн цагдаа”-гийн баг зүүж байсан бол одоо багаа хуу татаж, “ганцаар томорч”, “Америк бүхнээс дээгүүр байх ёстой” гэдэг үнэн төрх нь илэрч, гаалийн тавтарын бороохойгоор хүн болгоныг дарамталж, “худалдааны дээрэнгүй үзэл” хэрэгжүүлж байна. Энэ нь дэлхийн аж үйлдвэрийн болон үнийн гинжин холбоосны аюулгүй байдлыг хохироож, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг нөлөөлж, дэлхийн зах зээлийн донсолгоог бий болгож, Америкийн аж ахуйн нэгж, ард иргэдийг багтаасан гэмгүй аж ахуйн нэгж болон хэрэглэгчдийн ашгийг хохироох болно. Үнэн хэрэгтээ Америкийн талын нийтэлсэн 34 тэрбум ам долларын Хятадын бүтээгдэхүүний жагсаалтад 59 хувь нь Хятадад байгаа гадаадын хөрөнгийн аж ахуйн нэгж байж, үүнд Америкийн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ч багтаж байна. Иймээс Америк дэлхий дахинд “гал нээж” байгаа бөгөөд бие руугаа ч “гал нээсэн” байна. Иймэрхүү сайн мууг ялгахгүй бүхнийг сүйтгэх “худалдааны дээрэнгүй үзэл” нь эхлэнгүүтээ ялагдалд учрах нь дамжиггүй юм.

Эн тэргүүнд, түүх үүнийг гэрчилж байна. Америкийн худалдааны дайн хийсэн түүхийг эргэн санахад бүгд Америкийн дотоодын эдийн засагт асуудал гарснаас үүсэж, эрх баригчид худалдааны дайнаар бусдад хариуцлага үүрүүлж, хорын үндсийг гадаадад тарьсан байна. Цагаас хоцорсон, үр дүнгүй, хоцрогдсон энэ арга хэлбэр нь Америкийн асуудлыг зохицуулж чадахгүй мөртөө дэлхийн эдийн засгийг доройтуулж байгааг олон удаа гэрчилсэн юм. Жишээлэхэд, 1930 оны 6-р сарын 17-нд Америкийн ерөнхийлөгч асан Хэрбэрт Цларк Хоовэр “ Смоот-Хавлэы гаалийн тавтрын хуулийн төсөл”-ийг баталж, 2000 гаруй төрлийн импортын бараанаас гаалийн татвар хурааж, олон орон ч хариу гаалийн татвар нэмж авах арга хэмжээ авахад хүрсэн байна. Үүний үр дүнд Америкийн экспорт импорт 50 хувь гаруйгаар буурч, урт хугацааны эдийн засгийн гүнзгий хямралд автсан юм. Дэлхийн экспорт импортын хэмжээ ч 1930 оноос 1934 оны хооронд ихээр буурч хамгийн ихдээ 40 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. 

Түүхийн сургамж ойрхон байхад Трампын засгийн газар цагийн урсгалыг сөрж, цөөн тооны ашиг сонирхлын бүлэглэлийн хувийн шуналыг дэлхийн ард олны ашиг сонирхлоос дээгүүр байранд тавьж, түүхийн урсгалаас ухарч эхэлсэн байна. Энэ тухай “Вашингтон пост сонин” тэмдэглэхдээ, 2018 оны 7-р сарын 6 нь “эдийн засгийн түүхэнд хараар тэмдэглэгдэх өдөр” байж магадгүй. Трампын засгийн газрын барьж буй “худалдааны дээрэнгүй үзэл” нь эцсийн бүлэгт ямар үр дүнд хүрэх тухай түүх аль эрт хариулт өгсөн гэжээ. 

Хоёрдугаарт, шударга байваас дэмжлэгийг олж, итгэл алдваас ганцаардалд орно гэж ярьдаг. Хятад, Америкийн худалдааны дайн бол дэлхийн хоёр том эдийн засгийн цогцын хоорондох тэмцээн байж, ганц талт үзэл болон олон талт үзэл, жанжлал болон зарчим, ивээх үзэл болон чөлөөт худалдааны хоорондох дэлхий нийтийн чанартай үзэлцээн юм. Чөлөөт худалдаа, олон талт механизмыг баримтлагчийн хувьд Хятад улсын дурдсан "хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц"-г байгуулах, "нэг бүс нэг зам" санаачилгыг урагшлуулах, талууд Хятадын хөгжлөөс ашиг хүртэхийг уриалж буй нь олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг олсон юм. Харин Америкийн засгийн газар "Бусад орон Америкаас ашиг тус хүртэж болохгүй" хэх байр суурийг баримталж, дотоодынхоо асуудлыг дэлхий нийтэд шилжүүлэх гэсэн амиа бодсон хандлага юм. Америкийн эдийн засгийн дэг журмыг татварын аргаар дэмжих гэсэн оролдлого нь дэлхий нийтийн дургүйцлийг хүргэж байна. Шударга ёсноос алдаж болохгүй, ард иргэдийн хүсэл эрмэлзлээс хяцаж болохгүй. Америк хувийнхаа ашиг тусын тулд  дэлхийн нийттэй ганцаараа эсэргүүцэлдэж байгаа нь шударга ёс, иргэдийн итгэлийг аль хэзээнээ алдсан хэрэг юм.

Гуравдугаарт, Америкийн дотоодод эсэргүүцэл дэгдэв. Их Британийн "Financial Times" сонин, Хятад улсад худалдааны дайн зарлаж буй Трамп ерөнхийлөгч болсноос хойш хамгийн эрсдэлтэй эдийн засгийн азаа туршсан тоглоом хийж байна. Америкийн аж ахуйн нэгжүүд, авто машин үйлдвэрлэгч нийгэмлэг эсэргүүцэл илэрхийлсэн, олонх хүмүүс дургүйцлээ илэрхийлсэн, Уолл Стрийтын хөрөнгө оруулагчид болон цагаан ордны бодлого боловсруулагчид хоорондын зөрчил нэмэгдэж буйгаас үзэхэд Трампын засгийн газар ялагдах магадлал нэмэгдэж байгаа бөгөөд "худалдааны дээрэнгүй үзэл" Америкийн дотоодын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна.

Дөрөвдүгээрт, Хятадын эдийн засгийн уян хатан чанар, даацыг үнэлэхгүй байхын аргагүй юм. Энэхүү худалдааны дайнд Америк зөвхөн худалдааны дайны хуучин туршлагадаа түших байх, Хятад улсад ийм түүх байхгүй. Тэгэхдээ Хятад улс Америкийн өргөрсний өрсөлдөгчдөөс өсөд өөр юм. "Хүчээ төврүүлж их үйлийг бүтээх" тогтолцоо"удаан даамгай дайн хийхэд хуримтлуулсан" туршлага, "хүчтнээс үл сүрдэх" соёлын онцлог, "бүтээх, тэмцэх, нягтрах, хүсэл эрмэлзэл"-тэй үндэстний үзэл ухамсар, төрөлжсөн үйлдвэрлэлтэй дотоодын зах зээлтэй байдаг болохоор Хятад улс догшин салхи ширүүн борооны өмнө эв санаа нэгдэн, хамтын хүчээр худалдааны дайнд ялах итгэлтэй байгаа юм. Хятад улс нээлттэй бодлогоо эрс баримталж, улс орон, дэлхийн ард түмний түгээмэл ашиг тусын төлөө бодож байгаа нь худалдааны дайнд ялахад дундрашгүй хөдөлгөх хүч сэлбэж өгсөн юм. Нэг л үгээр хэлбэл, худалдааны дайн гэдэг нь хоёр талын даацыг шалгаж байгаа юм. Хятадын энэ талын "итгэл, чадвар, туршлага" Америкийн төсөөллөөс давсан байх нь гарцаагүй.

2018 оны 7-р сарын 6 гэх энэ өдөр түүхэнд тэмдэглэгдэн үлдэх болно. Америк ганц талаас худалдааны дайн өдөөж, дэлхийн эдийн засгийн дэглэм журамд халдлага хийх ажиллагаа оргилдоо тулсан юм. Энэ дайнд, хажуунаас харж суух боломжгүй, завшихыг ч бодох хэрэггүй, буулт хийх нь хүний идэш болох нь лавтай. Олон улсын хамтын нийгэмлэг олон орны нийтээрээ ашиг хүртэж байгаа чөлөөт худалдаа болон олон талт худалдааны системийг  хамтаар хамгаалж, Америкийн "худалдааны дээрэнгүй үзэл"-ийг бут ниргэх нь дамжиггүй. 

Хятадын Олон улсын радио

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.