Д.Отгонжаргал аваргын төлөө барилдах эрхтэй боллоо

Twitter Print
2018 оны 07-р сар 06-нд 10:57 цагт
Мэдээний зураг,

“Загреб-2018” чөлөөт бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий охидын, 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан дөнгөж сая боллоо.

46 кг-ын жинд энэ жилийн өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин Долгоржавын Отгонжаргал алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Тэрбээр 1/8 шигшээд Энэтхэгийн Деви Санжу, шөвгийн наймд Румыний Ана Марья Пирву, хагас шигшээд АНУ-ын Оливия М Шорыг тус бүр цэвэр ялснаар маргааш Японы Сакүра Мотокитой аваргын төлөөх барилдана.

Түүнчлэн 53 кг-д “Женко” клубийн тамирчин Б.Эрдэнэсувд маргааш дагах барилдаан хийхээр болжээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.