Найрамдал зуслан А.И.Филатовагийн нэрэмжит боллоо

Twitter Print
2018 оны 07-р сар 06-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

Үе үеийн хүүхдүүдийн сэтгэл зүрхэнд хоногшсон Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборыг А.И.Филатовагийн нэрэмжит болголоо. 

Олон Улсын “Найрамдал” төв хэрхэн байгуулагдсан тухай түүх Анастасияа Ивановна Цэдэнбал Филатова гуайтай салшгүй холбоотой. Тэрээр “Найрамдал” зуслангийн газрыг нь сонгосон гэдэг. Тухайн үед ЗХУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудын зуслан одоогийн Найрамдал зуслангаас холгүйхэн байрлаж буй. Тэр зусланг өргөжүүлэх тухай яриа дарга нарын хооронд болжээ. Үүнийг сонссон Цэдэнбал Филатова "Тэр газар хүүхдийн зуслан байгуулах хэрэгтэй" гэж яриад шууд шийдсэн байдаг юм. 

Тэрээр Монголын хүүхдийн ордон, Хуримын ордон, бүх аймгуудад хүүхдийн цэцэрлэг, яслийг иж бүрнээр нь бариулсан байдаг. Асрах хүүхдийн байр, Хөгжим бүжгийн дунд сургууль гээд түүний Монголын хүүхэд залуучуудын төлөө хийсэн бүтээсэн асар их. Тиймдээ ч Анастасияа Ивановна Цэдэнбал Филатова гуайн хөшөө өнөөдөр энэхүү төвийн үүдэнд сүндэрлэн байдаг билээ.

БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1974 онд хүүхэд багачуудыг хүлээн авч амруулах, идэвхтний сургалт зохион байгуулах, байнгын үйл ажиллагаатай олон улсын пионерийн зуслангийн иж бүрэн барилга байгууламж барих шийдвэр гарснаар Найрамдал цогцолборын шав тавигдаж 1978 онд ашиглалтад оруулан нээлтээ хийсэн түүхтэй. 

Энэ жил түүхт 40 жилийнх нь ойг тэмдэглэн өнгөрүүлж буй ОУ-ын хүүхдийн Найрамдал цогцолборыг  Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар маршал Ю.Цэдэнбалын гэргий А.И.Филатовагийн нэрэмжит болгохоор боллоо. Мөн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн дээд шагнал болох Хангарди одонгоор шагнахаар шийдвэрлэжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (103.229.121.83) 2018-07-06 22:02
      • 0
      • 0

      Найрамдал зуслангаас С.Эрдэнэ муу луйварчин ойролцоо байгаа хауснууд руугаа халаалт татчихсан байгаа. Түүнийг шууд таслах хэрэгтэй.

      Хариулах