Дахин нэг хүүхэд цахилгаанд цохиулан амь насаа алдсан гэлээ

Twitter Print
2018 оны 07-р сар 06-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрбээр "Цагдаагийн байгууллага өчигдөр "Налайх дүүргийн VI хороонд байрлах амралтын газрын хойно шонгийн модны тогтой утсанд долоодугаар сарын 5-ны 15:00 цагийн үед хүүхэд цахилгаанд цохиулж нас барсан“ гэсэн мэдээллийг хүлээн авч шалгасан.

Амралтын газраас хойш 250 метрийн зайд газар унасан байсан дугааргүй шонгийн модны цахилгааны утсанд долоон настай “Н” гэгч охин унадаг дугуйтай явж байгаад хүрч, цахилгаанд цохиулан нас барсан харамсалтай хэрэг гарсныг шалгаж байна" гэлээ.

Өнгөрсөн зургаадугаар сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд эмийн сангийн үүдэнд есөн настай хүүхэд цахилгаанд цохиулан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.44) 2018-07-06 13:38
      • 0
      • 0

      Бандаашны хэрүүлээс өөр юм хийдэггүй эзэнгүй төрийн золиос нь нялх балчир хүүхэд энгийн иргэд л болох юм даа, арай дэндүү хариуцлагагүй байна даа

      Хариулах