Монголын волейболын эмэгтэй шигшээ баг урд хөршийг зорино

Twitter Print
2018 оны 07-р сар 05-нд 21:53 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Жиансу хотод “Азийн зүүн бүсийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн” 2018 оны 7 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Зүүн бүсийн тэмцээн нь анх 1998 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд эмэгтэй шигшээ баг 2000 онд МӨНГӨ, 2008 онд ХҮРЭЛ медаль хүртэж, эрэгтэйчүүд 2015 болон 2017 онд шигшээд шалгаран 4-р байр эзэлсэн амжилт үзүүлээд байна.

2012 оноос эхлэн Азийн зүүн бүсийн холбооноос эмэгтэй, эрэгтэй төрлүүдийг тусдаа явуулж байхаар шийдвэрлэсний дагуу 2012, 2015 онуудад БНХАУ, 2014 онд Хятадын Хонг Конгод эмэгтэйчүүд, 2013 онд Тайваньд, 2015 онд Монгол улс, 2016 онд БНХАУ-д эмэгтэйчүүд, 2017 Монгол улс, 2018 онд БНХАУ -ын Жиансу хотод хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Азийн зүүн бүсэд Макао, Монгол улс, БНАСАУ, БНСУ, Тайвань, Хонг Конг, БНХАУ, Япон улсын 8 үндэсний холбоод харьяалагддаг бөгөөд 2015 онд БНАСАУ-ын баг уг тэмцээнд анх удаагаа орсон нь манай холбоо Азийн волейболын холбооны өмнө амласан амлалтаа биелүүлсэн явдал болсон юм.

Энэ удаагийн “Азийн зүүн бүсийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн”-д Ж.Эрдэнэбат менежертэй, Б.Чинбат дасгалжуулагчтай, А.Батжаргал ахлагчтай Монгол улсын шигшээ баг оролцохоор бэлтгэл, сургуулилтаа хийж байна. Мөн тэмцээний Хяналтын хорооны гишүүнээр Ц.Бат-Энх, баг дагасан шүүгчээр Г.Золбаяр нар ажиллах юм. Манай улсын баг тамирчид 7 дугаар сарын 7-ний өдөр эх орноосоо мордоно.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.