Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн эхэллээ

Twitter Print
2018 оны 07-р сар 05-нд 17:50 цагт
Мэдээний зураг,

Монголын пауэрлифтингийн насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе, мастер ангиллын 12 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Тамирчид жин болон ангиллаас хамаарч нийт 396 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Хэрэглэлтэй төрөлд болох тэмцээн өсвөр үеийн өрсөлдөөнөөр хөшгөө нээж байна. Энэ жилийн хувьд өсвөр болон залуучуудын ангилалд өрсөлдөж байгаа тамирчдын тоо өсөн нэмэгджээ. Энэ нь пауэрлифтингийн спорт манай улсад өндөр түвшинд хөгжиж байгааг харуулж байна. Энэ тэмцээний онцлог нь ирэх 10-р сард манай улсад болох мастер ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг сонгох юм.

Тэмцээн гурван өдөр үргэлжлэх юм. Тэгвэл тамирчид жин, ангиллаас хамааран өрсөлдөж нийт 396 баг медалийн эзэд тодорно. Ирэх 10-р сарын 01-06-ны өдрүүдэд пауэрлифтингийн мастер ангиллын ДАШТ манай улсад болно. МПНХ-оос тэмцээний урьдчилсан ажлаа ханган өрсөлдөх тамирчдын бэлтгэл сургуулилт дээр гол анхаарлаа хандуулж байна.

2018 он гарсаар пауэрлифтингийн тамирчид мастер болон насанд хүрэгчдийн ангилалд ДАШТ-ээс хос алт, мөнгөн медаль хүртсэн. Мөн пауэрлифтингийн Ази тивийн АШТ-ээс алт, мөнгөн медаль, залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн зэрэг бахдам амжилтыг үзүүлээд байгаа юм. Хүчний спорт тэр дундаа пауэрлифтингийн төрлөөр Монголчууд азидаа төдийгүй дэлхийд цахиур хагалж байгаа нь МПНХ-ноос идэвхи зүтгэл гарган улс эх орондоо хөгжүүлэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөсний үр дүн ингэж өндрөөр гарч байгаа гэж тамирчид сэтгэгдлээсээ хуваалцлаа. Энэ удаагийн тэмцээнд 13 аймаг, 9 дүүргийн 270 гаруй тамирчин өрсөлдөж байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.