Эрүүл нуруутай байх 5 алтан дүрэм

Twitter Print
2019 оны 03-р сар 05-нд 16:10 цагт
Мэдээний зураг,

Эрүүл нуруутай байхын тулд дараах 5 дүрмийг баримтлаарай.

Дүрэм 1

Нуруугаа анхаарна. Зөв байрлалаар сууж, явж, унтаж, зогсож дадах хэрэгтэй. Нуруугаа зөв тэгш байлгахын тулд дараах дасгалыг хийнэ: Хананд нуруугаараа наалдана, толгой, мөр, өгзөг, хөлийн өсгий хананд хүрсэн байна. Өдөрт хэд хэдэн удаа энэ байрлалд байна. Бие эрхтэн энэ байрлалыг “тогтоож” авах бөгөөд нуруу тэгш байрлалд өөрийн мэдэлгүй байж сурах ажээ.

Дүрэм 2 

Сууж байхдаа огцом хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ: бага тааз орчмын ясыг гэмтээж болзошгүй юм, энэ нь маш их өвчтэй бөгөөд удаан эдгэдэг гэмтэл. Хэрвээ та хөлөө ачиж суудаг бол энэ буруу зуршлаасаа даруй сал: энэ байрлал нь цусан хангамжид муугаар нөлөөлнө.

Дүрэм 3 

Хэрвээ удаан зогсох хэрэг гарсан бол (нийтийн унаанд эсвэл ажил дээрээ зогсдог бол) биеийн хүндийн төвийг нэг хөлөөс нөгөө хөл рүү шилжүүлж авахыг хичээгээрэй, боломжоороо хойш-урагш алхана, бие үе үе хоёр тийш савна мөн гүнзгий амьсгаа авч гаргана.

Дүрэм 4 

Өөрийн даахгүй ачааг өргөхгүй байхыг хичээгээрэй, хөнгөн санагдсан ч гэсэн хоёр гараараа өргөнө. Өргөхдөө нуруугаа тэгш, хоёр тийш дайвалзахгүйгээр өргөнө.

Дүрэм 5 

Сэтгэлээр унах, стресс зэрэг нь нуруунд мөн нөлөөлдгийг мартаж болохгүй. Нуруу нугасны хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар цусны эргэлт муудна, цаашлаад мэдрэлийн системд сөрөг нөлөө үзүүлж эхэлнэ. Тиймээс сэтгэл зүйгээ хянаж эрүүл байх хэрэгтэй.

Нуруу нугасаа анхаарч явбал та урт удаан эрүүл наслах болно. 

Эх сурвалж: http://revhc.ca/healthy-spine-habits-maintenance/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.