Их наранхутагт байхад бүх генерал, дарга, албан үүрэгтнүүд хэрэггүй...

Twitter Print
2018 оны 07-р сар 03-нд 16:58 цагт
Мэдээний зураг,

Гаднаас "шидсэн" ганган Дамбийжаа...

Монгол руу чиглүүлсэн шашин, соёлын довтолгооны нэг сум нь бүх цэргийн гэгээнтэн гэх энэ нөхөр биш байгаа. Сөгдөж тахидаг шүтээн нь Хятадын хэдэн зуун жил сүсэглэж яваа дайны бурхан байх юм.

Их эзэн хааныгаа Чингис бурхан болгон шүншиглэж шүтэж, бүтээж, гаслант он жилүүдийн турш нуун авч ирсэн ард түмэн юмсан. Гэтэл гэнэт л өмсгөл зүүлт, суудал сэнтий, хатад хүүхнүүд, унаа морьноос нь хэдэн зуун сая төгрөг үнэртсэн, эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй, байгуулсан гавъяа, босгосон байшингүй нэг нөхөр Монгол Улсын хилийн цэрэг, цагдаа, зэвсэгт хүчинд хувилгааны үүрэг гүйцэтгээд эхлэв.

Их наранхутагт ч гэх шиг... За тэгээд ганц үлээгээд л хил хязгаар амгалан, ганц залбираад л гэмт хэрэггүй гэгээхэн, ганц утаа тавиад л цагдаа нь хүчирхэг, цэрэг маань төгс боллоо юу? Энэ яг юу болоод байгааг холбогдох албаны эрх мэдэлтнүүд нь албан ёсоор тайлбарлаад өгмөөр юм. Нэртэйгээр нь Их наранхутагт байхад бүх генерал, дарга, албан үүрэгтнүүд хэрэггүй гээд мэдэгдчихгүй юү... Хаврын синдром зундаа үргэлжилдэг болчихсон юм уу... Ойлгох юм алга.

Энэ хүн мөрөөрөө л уул усаа тахиад номоо уншаад явж байвал хувь хүний сүсэг бишрэлийн хэрэг биз, гэтэл хууль хүчний байгууллага руу ямар том, ямар өндрөөс орж ирэв ээ? Нөлөө бүхий зөвшөөрөлтэй байж л тусгаар улсын тусгай эрх үүрэг бүхий, өндөр зэрэглэлийн хамгаалалттай газруудад ингэж нэвтэрч, хойморт нь заларч чадна. Үүнийг оюун санааны эзлэн түрэмгийллийн нэг хэлбэр гэж тодорхойлдог. Ингэж байтал хязгаар аймагт очиж суугаад шашин төрийг хослон бариад эхэлбэл шаварт уналаа л гэсэн үг.

Р.Эмүжин

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Болд

      (139.5.217.17) 2018-07-13 21:47
      • 0
      • 0

      Эмүүжин зөв бичжээ. Бидний тусгаар тогтнол гэдэг хамгийн үнэт зүйл маань юм. Одоо бол мөнгөөр худалдагдсан эрх мэдэл, мэдлэг боловчролгүйн харанхуй засаглалын мананд Дэлхийн түүхэнд нэрээ яруу тодоор үлдээсэн тэр ард түмний мөхлийг асар хурдан ойртуулж байгаа иймэрхүү эмгэнэлт инээдэмт үзэгдэл газар авсаар.

      Хариулах