Монголын нийгмийн шилжилтийн үеийг “Амьдрал миний дуранд” номоос тольдоорой

Twitter Print
2018 оны 07-р сар 02-нд 21:16 цагт
Мэдээний зураг,

Фото сэтгүүлч Э.Эрдэнэбаярын "Амьдрал миний дуранд" номын нээлт пүрэв гаригт Монголын уран зургийн галерейд нээгдэх гэж байна.

Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг. Түүний номноос бид Монгол улсын наяад оны амьдрал, социализмын төгсгөл үе, шилжилтийн үеийн улс төр, урлаг, спортын салбарынхан, эгэл хүмүүсийн хөрөг, хот, хөдөөгийн хүмүүсийн ахуй амьдрал, байгалийн үзэсгэлэнт дүр төрх, ёс заншил, соёлыг тольдох боломжтой юм байна.

Сэтгүүлч Э.Эрдэнэбаяр нь 1996 онд МУИС-ийн Сэтгүүл зүйн ангийг фото сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, “Адмон” хэвлэлийн компанид мэргэжлийн гэрэл зурагчнаар тус тус ажиллаж байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын 1995 онд Европын орнуудад хийсэн албан ёсны айлчлалын үеэр гэрэл зурагчнаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

Түүний зургууд олонд танигдсан гадаад, дотоодын хэвлэл дээр хэвлэгдэн гарч байсныг онцолмоор байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

"Амьдрал Миний Дуранд" хэмээх энэхүү номынхоо талаар зохиогч, фото сэтгүүлч Э.Эрдэнэбаяр "Энэ номондоо би тухайн үеийн Монголын нийгмийн амьдралыг “фото журнализм” буюу фото сэтгүүлзүйн баримтат талаас нь харуулахыг хичээсэн ба Монгол орны 80-аад оны социализмын төгсгөл үе, 90-ээд оны Монголын нийгмийн шилжилтийн үе, улс төр, урлаг, спортын салбарынхан, эгэл хүмүүсийн хөрөг, хот, хөдөөгийн хүмүүсийн ахуй амьдрал, байгалийн үзэсгэлэнт дүр төрх, ёс заншил, соёл гээд бүхий л салбарын амьдралыг гэрэл зургийн хальсандаа буулган үлдээхийг зорьсон юм. 

Олон жилийн хөдөлмөрөө шингээн баринтагласан уран бүтээлийн дээжээ өргөн барья. Номын цагаан буян өнө мөнхөд ивээг" хэмээжээ.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.