Мисс Д.Долгион Хүмүүнлэгийн элч боллоо

Twitter Print
2019 оны 09-р сар 28-нд 11:02 цагт
Мэдээний зураг,

Мисс Д.Долгион есдүгээр сарын 23-нд "Хүмүүнлэгийн элч-99" арга хэмжээнд оролцож, "Хүмүүнлэгийн элч" хүндэт өргөмжлөл хүртжээ.

Мисс бүсгүй сэтгэгдлээсээ өөрийн фэйсбүүк хуудаснаа хуваалцахдаа "Хүмүүнлэгийн элч-99" арга хэмжээнд оролцон "Хүмүүнлэгийн элч" хүндэт өргөмжлөл хүртлээ. Мундаг ах эгч нараас ихийг сурч, цаашдаа нийгэмд чиглэсэн сайн үйлсэд сэтгэл зүрхээрээ өөрийн чадлаараа хувь нэмрээ оруулах болно. “Хүмүүнлэгийн элч” ах эгч нар маань ямар их сайн үйлсийг бүтээж, тусалж, дэмжиж, олон хүүхэд, эмэгтэйчүүд, нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, архи мансууруулах бодисоос хамааралтай, хорих хүмүүжүүлэх анги зэрэг олон хүчин зүйлсээс үүдэлтэй асуудлуудад хүрч, нийгмийн хариуцлагатайгаар ажиллаж байгаа нь үнэхээр гайхалтай юм” гэжээ.

Тэрбээр англи, хятад, япон хэлтэй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Маркетинг, хүний нөөцийн менежмент, Байгаль экологи хамгаалал мэргэжлээр төгссөн нэгэн. Түүний гаргасан амжилтуудаас дурдвал:

  • “Asia Pacific Oceans 2007” тэмцээний Шилдэг загвар өмсөгч шагнал

  • ERA агентлагийн 2008 оны Шилдэг загвар өмсөгч шагнал

  • "New Face 2009" наадмын Шилдэг загвар өмсөгч шагнал

  • "Mda Art 2010" наадмын Шилдэг оролцогч

  • "TV Miss Internatinal 2010" тэмцээний Дэд байр

  • "Miss Mngolia 2012" тэмцээний Тэргүүн байр

  • "Miss Internatinal 2012" тэмцээний Шилдэг үндэсний хувцастай мисс номинаци

  • "Kerasys 2015" наадмын Шилдэг загвар өмсөгч

  • "Miss Wrld Peace 2015" тэмцээний Шилдэг 20 оролцогчийн нэг

  • "Miss Intercntinental 2015" тэмцээний Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс номинаци

  • "Гоёл 2017" наадмын Шилдэг загвар өмсөгч

  • "Wrld Supermodel 2017" тэмцээний дөрөвдүгээр байрын шагналтай.

​Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.