Буриадын Агын тойрогт Их хааны хөшөө босгоно

2014 оны 03-р сар 21-нд 10:51 цагт
Мэдээний зураг,
Буриадын  Агын тойрог Чингис хааны нэрээр бренд хийж аялал жуулчлал хөгжүүлэх зорилт тавиад байна.

Энэ санаачилгыг Дашицырен Далаев тэргүүтэй төрийн бус байгууллага дэвшүүлж Онон голын эрэг дагуу Кункур Агын дүүргийн Дэлүүн Болдог нэртэй газар Чингис хааны таван метр өндөр хөшөө босгохоор төлөвлөжээ. ОХУ-ын зарим эрдэмтдийн судалгаагаар их хаан энд төрсөн гэж үздэг аж. Хөшөөний эх загварыг одоогоор гаргаад байгаа ч бүтээн байгуулах ажилд хэдэн жилийн хугацаа орох бөгөөд  Буриадын Бүгд найрамдах улс, Якутын Саха мужийн аж ахуй эрхлэгчид зохих хөрөнгийг гаргах аж. Хүрлээр цутгах уг хөшөө Агын тойрогийн нэрийн хуудас болж аялал жуулчлалын гол төв болно гэдэг төсөл санаачлагчид итгэлтэй байгаа гэнэ.

Агын тойрогийн удирдлагууд, тэр дундаа Сокто Мажиевын тэргүүлж байсан үед энэ мэт санаачилгыг эсэргүүцэж үндэсний үзлийг хөөргөн дэвэргэсэн асуудал болно гэж үзэж байжээ.

Р. Этүгэн

- See more at: http://webcache.googleusercontent.com/search?q=cache:http://mongolcom.mn/read/5188#sthash.OJAQWnze.dpuf

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.