У.Хүрэлсүхийн Засгийг унагахаар М.Энхболд цэргүүдтэйгээ хөдөлж эхэлжээ...

Twitter Print
2018 оны 06-р сар 25-нд 12:21 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрийн жигтэйхэн хачин УИХ нь 2016 оны сонгуулиар бүрдэж, тэр оныхоо долоодугаар сард Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг байгуулсан түүхтэй. Ж.Эрдэнэбатын танхимд сонин сонин сайд нар тодорч, нэг хэсэг л шуугиалаад авсан нь ч саяхны л явдал билээ. Тухайлбал 2016 оны долоодугаар сарын 23-нд болсон УИХ-ын нэгдсэн чуулганд оролцсон МАН-ын 65-ын Бүлэг болон сөрөг хүчин болох АН-ын Бүлгийн 9 гишүүний 94.8 хувийн дэмжлэгээр Монголын хамгийн баян бизнесмений нэг Нямтайширын хүү, УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон түүхтэй. Ингээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар 2017 оны есдүгээр сарын долооны өдөр хүртэл нэг жил хоёр сар хэртэй ажилласан Н.Номтойбаяр тэр өдрийн УИХ-ын чуулганд оролцсон 73 гишүүний 42-ынх нь саналаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатынхаа танхимтай хамт огцорч байсан билээ. Тэгвэл нэг жил арай хүрэхгүй хугацаанд өнөөдрийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй тар түр хийсээр, дотор сэтгэлдээ хорсол занал агуулсаар яваа Н.Номтойбаяр болон УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга, өнөөх Д.Хаянхярваа, хоёр ч удаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаад үзчихсэн Д.Оюунхорол болон УИХ-ын дарга М.Энхболдын өмгөөлөл, хамгаалал дор оршин амьдардаг хэсэг нөхөд нийлэн тун удахгүй өнөөдрийн МАН-ын дарга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг хөмөрч хаяхаар хуйвалдаан, тохиргоо хийж эхэлжээ.

Энэхүү хуйвалдааныг бүр тодруулвал энэ сарын 15-ны өдөр буюу яг долоо хоногийн өмнөх баасан гарагт УИХ-ын дарга М.Энхболдын өрөөнд хэсэг улс төрчид нууц тохироо хийсэн нь тодорхой болж байна. Дээрх хуйвалдааны  уулзалтад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн “60 тэрбумын хэрэгт” буруутгагдсаар л яваа УИХ-ын дарга М.Энхболдоос гадна МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол болон Л.Энх-Амгалан, Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил нар байлцжээ. Тэдний зүгээс доорхи хуйвалдааныг хийсэн нь зарим талаар тодорхой болж байгаа юм. Тухайлбал дараагийн Ерөнхий сайд нь “Албан тушаалын салдаггүй донтой”, өнөөдрийн МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа, Шадар сайдад бас л бөөн хүсэл сонирхлын туйл болсон Д.Оюунхорол, Гадаад харилцааны сайдад өнөөх Ц.Мөнх-Оргил, харин “Монгол уу, хятад уу гэдэг нь сайн мэдэгддэггүй” Л.Энх-Амгаланд Тавантолгойн төслийг  “Энержи Ресурс”-д буюу “Эм-Си-Эс”-д өгөхөөр тохиролцсон талаар төрийн ордын өнцөг булан бүрт “Бор шувуу” нисэлдэж эхэллээ.


Тэд ингэж хонзогнон, У.Хүрэлсүхийн талынхнаас хариугаа чангахан авч, М.Энхболдын ивээлд багтахаар улайрч эхлээд байгаад нэлээн сүрхий учир холбогдол байгаа гэнэ. Тэрхүү учир холбогдол нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талаас “60 тэрбумын хэрэг”-т холбогдсон УИХ-ын дарга С.Энхболдын талын сүлжээг МАН-аас хөөх шийдвэр гаргаж, операци нь ч өрнөөд эхэлсэн тул М.Энхболдын бүлэглэл буюу 60 тэрбум төгрөгөөр төрийн алба арилжсан, Тавантолгойн баялагт эзэн суусан нүүрсчдийн бүлэглэл сүүлчийн амь тавьсан, үхлийн тулаанд орж явчихаж байгаа нь энэ гэнэ.

Үхлийн өмнөх эцсийн тулалдаанд бие, сэтгэлээ бэлтгэж буй М.Энхболд тэргүүтэй “Нүүрсчдийн бүлэглэл” нь ирээдүйгээ баталгаажуулах, хөрөнгө мөнгөн дээр зайдлан суух, эрх ашгаа найдвартай сахин хамгаалахын тулд эхлээд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг ирэх намар УИХ дахь сөрөг хүчин АН-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр огцруулах. Дараа нь У.Хүрэлсүхийн бүлэглэлд шахуулж, хуулийн өмнө толгой бөхийлгөж ч болзошгүй болчихоод байгаа “60 тэрбум”-ын сэжигтэн УИХ-ын дарга М.Энхболдоо найдвартай хамгаалах, Тавантолгойн ордыг алдаж магадгүй болчихоод байгаа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарт эрх мэдлийг нь атгуулах, Туул голын эргийн дагуух ихээхэн хэмжээний газрыг 11 ХХК-д олгож, багагүй хэл аманд холбогдоод байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхоролыг эргүүлэн томоохон эрх мэдлийн суудалд суулгаж, түүний дайснуудаа нам дарах гэсэн их хүсэл тэмүүллийг нь яв цав биелүүлэх зэрэг зайлшгүй хийж, хэрэгжүүлэхээр улайрч байгаа олон ажил, асуудал байгаа ажээ.  

Мэдээж М.Энхболд тэргүүтнүүд болон У.Хүрэлсүхийн бүлэглэлийн хоорондох дайн бол төрөөс төрсөн тэрбумтангуудыг дээлийг нь толгой дээгүүр нь нөмрүүлэх болон Монголын улстөрд шинэ залуу үеийг гаргаж ирэхийн төлөөх их тэмцэл, ширүүн тулаан, самууны шийдвэрлэх үе эхэлж байгаагийн нотолгоо юм.

Ер нь ингэхэд МАН-ын дарга, өнөөдрийн Ерөнхий сайд У. Хүрэлсүх эрх мэдэл, ашиг орлогоо булаацалдсан нам доторхи бүлэглэлүүдийнхээ учрыг яаралтай нэг тийш нь болгохгүй бол, нөгөө их хийж хэрэгжүүлэхээр зарласан томоохон бүтээн байгуулалтууд нь таг зогсож, Монголчууд бид л хохироод хоцорно.

2016 оны УИХ-ын сонгуулиас өмнө зохион байгуулагдаж эхлээд, УИХ-ын сонгуулийн дараа Монголын төрийн албан тушаалуудыг доод тал нь 60 тэрбумаар зарж, арилжаалан сонгуульд зарсан мөнгөө олж авах, бусад ашиг орлогоо ч нэмэгдүүлэхээр тухайн үеийн Нийслэлийн МАН-ын Хороон дарга, сонгуулийн дараа НИТХ-ын дарга болсон Ц.Сандуй болон түүний холбоотон А.Ганбаатар нартай холбоотой гэгдэн буруутгагдаад байгаа УИХ-ын дарга СЭнхболдын бүлэглэлтэй даруйхан учраа ололцох юмуу, нэлээн хүчтэйхэн тэмцэл өрнүүлэхгүй бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн байдал сүрхий эвгүйтэж магадгүй болоод явчихлаа.  
МАН доторхи эрх мэдэл, хөрөнгө санхүү булаацалдагчдын дунд өрнөөд байгаа үйл явдлууд, тодорхой хуйвалдаан тэмцэлүүдээс харахад тун удахгүй МАН-ын шинэхэн дарга У.Хүрэлсүх сэлэмээ сугалж, намаа туйлдуулаад ч хамаагүй их цэвэрлэгээ хийхээр эхлүүлчихсэн байгаа тулаан хоёр талаасаа тун ширүүсч, багагүй хохирол үзэцгээх нь тодорхой болж байх шиг. Мэдээж энэ тулаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжигч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын залуучууд  нь  магнайлж, УИХ-ын дарга М.Энхболдыг ”60 тэрбумын хэрэг”-ээ шалгуултал УИХ-д суухгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Үүн дээр 2016 оны 12 дугаар сарын эхээр болсон МАН-ын Долдугаар Бага хурлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байсан Д.Амарбаясгалан ч  “МАН-ын үнэт зүйл, зарчмын эсрэг үйлдэл хийсэн 60 тэрбумынханыг намаас хөөх” сануулгаа хэвлэлээр өгөөд эхэлсэн нь асуудлыг улам хурцатгаад байгаа юм. Товчхондоо Монголын улстөр дэх “МАН+АН” хэмээх эрх мэдэл, албан тушаалд хэтэрхий дурлагч намууд, бизнес дамжсан бүлэглэлүүд нь Монголын ард түмнийг туйлдуулан доройтуулж, улам л ядууруулж байгаа нь тэдний Монголын төрөөр наадах цаг нь дуусч, эрх мэдэл, ашиг орлого нь сүйрч, мөхөхийнхөө өмнө дарцаглан бадарч, тэмцэл тулаан руугаа шилжиж байгаагийн нотолгоо болов уу…

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (182.160.33.151) 2018-06-27 12:18
      • 0
      • 0

      Odoo tegeed oligtoi humuusee uud ni taviad dorvitoi hudulj chadaahgui ergeed l unuu nuurschiddee hamag yumaa aldaj baigaa bol hohi ni l bolohoos doo. engiin manid bolon uls orond neeh hurteel boloh bish dee, MCS iin Bank intrtee l iheehen mungu ni hereg bolj l taaraa, tegeed l Bayan Yaduugiin zaag maani ulam l ihseh baih daa!

      Хариулах

    • Иргэн

      (112.72.14.33) 2018-06-22 13:05
      • 0
      • 1

      Энэ хуувилдааныг 60 тэр бумын үргэлжлэл гэж ойлгогдохоор бна. Мөн хуувилдсан нь үнэн бол төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого гэж үзэх үү.

      Хариулах