Холливуд стандартыг Монголд нутагшуулах анхны төсөл The Mongolian Connection

Twitter Print
2018 оны 06-р сар 22-нд 09:49 цагт
Мэдээний зураг,

Холливудад данстай дэлхийн хэмжээний уран бүтээлчдийн хамтын бүтээл “The Mongolian Connection” уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болох нь ээ. 

 

АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англи, Австрали, Канад зэрэг 8 улсын уран бүтээлчид оролцсон тус киноны гол дүрд IFI /Ай-Фай/ продакшний ерөнхий продюсер, жүжигчин Б.Амарсайхан тоглосон байна.

 

 

 

 

Саяхныг хүртэл монгол кино уран бүтээлчдэд Холливуд хэмээх их газар “мөрөөдөл” төдийхөн байсан бол жүжигчин Б.Амарсайхан Холливудын бүтээлд дүрээ мөнхлөөд зогсохгүй, Холливудад данстай олон улсын уран бүтээлчдийг Монголдоо авчран мэдлэг чадвар “know how”-аа хуваалцсан The Mongolian Connection киногоороо Монголын кино урлагийн салбарт түүхэн хуудас нэмж байна.

“Итгэл”, “Under the Turquoise sky” зэрэг уран бүтээлээрээ орчин үеийн кино урлагийн томоохон төлөөлөгч болоод байгаа IFI /Ай-Фай/ продакшн нь олон улсын хамтарсан төслүүд хэрэгжүүлдгээрээ онцлогтой.

 

 

 

The Mongolian Connection уран сайхны кинонд Монголын кино продюсингийн зах зээлийн гол тоглогчид болох Nomadia PicturesOrange Entertainment нар хамтран продюсерлаж байна.

The Mongolian Connection киноны гол дүрд Б.Амарсайханаас гадна Kaiwi LymanSanjar Madiev, Б.Цэцэг, дүрүүдэд Zhandos Aibassov, Т.Бархүү, Б.Янжиндулам нар тоглож, найруулагчаар Drew Thomas, ерөнхий зураглаач Josua Fischer, зураглаач George Ballenger, тулааны найруулагчаар Loyd Bateman зэрэг уран бүтээлчид ажилласан байна.

 

 

 
Зураглаачаар George Ballenger ажилласан бол түүний онцлох бүтээлийн жагсаалтанд Gangster Squad, Blackhat, Agents of S.H.I.E.L.D, The Last Man On Earth, Shameless, Inside Amy Schumer зэрэг Холливудын шилдэг кино, телевизийн олон ангит контентууд багтсан байна.

 

 

 
Тулааны урлагийн найруулагчаар Loyd Bateman ажилласан бол түүний онцлох бүтээлийн жагсаалтанд I Robot, Watchmen, Twilight Saga: Eclipse, Tron Legacy, Rise of the Planet of the Apes, Oblivion, Avengers Infinity War зэрэг 200 гаруй Холливудын болон бусад бүтээлүүд багтсан байна.

 

 

 
The Mongolian Connection киноны гол дүрд АНУ-ын жүжигчин Kaiwi Lyman тоглосон бөгөөд тэрээр Den of Thieves, American Violence, Hickok, American Horror Story зэрэг 120 гаруй уран сайхны кино болон олон ангит кино, телевизийн цуврал контентуудад ажилласан туршлагатай.

 

 

 
The Mongolian Connection киноны гол дүрд Казахстан улсын жүжигчин Sanjar Madiev тоглосон. Тэрээр ОХУ-ын хамгийн өндөр зардлаар олон улсын зах зээлд зориулагдан бүтээгдсэн The Guardians /Защитники/ буюу ОХУ-ын супер баатруудтай киноны гол дүрийг бүтээсэн бөгөөд онцлох бүтээлийн жагсаалтанд нь Marco Polo, The Way Home, Hunting the Phantom зэрэг кинонууд багтаж байна. Тэрээр Казахстаны урдаа барьдаг Англи хэлтэй жүжигчин бөгөөд олон улсын төслүүдэд голчлон ажилладгаараа онцлогтой.

Киноны пост продакшн АНУ-ын Лос Анжелес хотод хийгдэж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлсэн.

The Mongolian connection уран сайхны кино 2018 оны 10-р сарын 05-нд Монголд болон Казахстанд дэлхийн нээлтээ зэрэг хийх байна. Цаашлаад ОУ-ын А зэрэглэлийн фестивалуудад оролцож, АНУ болон Ази, Европын зах зээлд дистрибютерлэгдэх тулаант, адал явдалт жанрын бүтээл гэдгийг дуулгахдаа таатай байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.