Б.Булган С.Зоригийг хөнөөсөн гэх гурван хүнийг огт харж байгаагүй гэжээ

Twitter Print
2018 оны 06-р сар 19-нд 12:59 цагт
Мэдээний зураг,

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон бусад цаг үеийн асуудлаар өгсөн. мэдээлэл өгөх явцдаа олны анхаарлын төвд байгаа С.Зориг агсны хэргийн талаар ноцтой баримт дурдлаа. Монголын Ардчилсан Хөдөлгөөний анхны удирдагч С.Зоригтой хамтран амьдарч байсан иргэн Б.Булган УИХ-ын гишүүн Ж.Батзанданд захидал илгээсэн юм байна. Уг захидалд Б.Булган С.Зоригийг хөнөөсөн хэргээр шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг өмнө нь хэзээ ч харж байгаагүй хэмээн дурьджээ. Захидлын дэлгэрэнгүй зарим хэсгийг энэ долоо хоногт ил болгоно гэлээ.

Уг захидлыг Булган өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, УИХ-ын дарга, Хууль зүй, Дотоод Хэргийн сайд, Хүний Эрхийн Комиссын дарга нарт тус тус илгээжээ.

Захидлын тухай энэхүү бичлэгийн 10:05 дээр тааруулан үзнэ үү.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.