Хатгалаас Ханх хүртэл 12 цаг аялдаг

Twitter Print
2018 оны 06-р сар 19-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

1910 онд Оросын худалдаачид 40 тонн даацтай жижиг модон онгоцыг Хөвсгөл нуураар аялуулснаар Хөвсгөл нуурын усан замын тээвэр эхэлжээ. 1913 онд 6 морины хүчин чадалтай “Монгол” хэмээх усан онгоц 700 тонн даацтай чиргүүлээр ноос тээвэрлэдэг байв.

1931 онд 100 морины чадалтай модон онгоц, 1934 онд 200 морины хүчин чадалтай “Сүхбаатар” хөлөг онгоц, 1956 оноос 400 тонн даацтай “Хөвсгөл” онгоцыг 700 тонн даацтай чиргүүлийн хамт Хөвсгөлийн усан замын тээвэрт тус тус ашиглаж байжээ.

1985 оноос 40 жил ашиглах техникийн зөвшөөрөлтэй, автомат удирдлага бүхий 800 морины хүчин чадал бүхий дизель хөдөлгүүртэй, 1800 тонн ачаа чирэх чадалтай, цагт 20-22 км хурдалдаг “Сүхбаатар” хөлөг онгоцыг ашиглаж байна.

Онгоцны урт нь 41 метр, өргөн нь 8.5 метр, өндөр нь 11 метр. Урьд өмнө ачаа бараа тээвэрлэдэг байсан бол эдүгээ гадаад, дотоодын жуулчдыг Хөвсгөл нуураар аялуулах зорилго бүхий хүн тээврийн үйлчилгээ явуулж байна.

Эдүгээ Сүхбаатар хөлөг онгоцыг “Номин холдинг” эзэмшдэг бөгөөд дотор нь хагас люкс болон люкс гэх 4 өрөөг тохижуулсан ба захиалга өгвөл Хатгалаас Ханх хүртэл бүтэн 12 цагийн аялал хийдэг байна.

Харин богино зайны буюу хүмүүсийн нэрлэдэгээр "Хүслийн хад" хүрээд буцах 1 цагийн аялалд 25000 – 30000 төг, хүүхэд 15000 төг төлдөг байна.

Ч.Буянбадрах, GUIDE сургалтын төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.