Морин хуурын олон улсын VI наадам-уралдаан Улаанбаатарт болно

Twitter Print
2018 оны 06-р сар 19-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

“Дэлхийн морин хуурын холбоо”-ноос Морин хуурын олон улсын VI наадмыг энэ сарын 30-наас ирэх сарын 05-нд Улаанбаатар хотноо болно. Энэхүү наадмыг тус холбооноос санаачлан 2008 оноос хоёр жил тутам зохион байгуулж байгаа аж. Уг наадмын хүрээнд морин хуур сонирхогчдын болон мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан, гадаад оролцогчдын тоглолтууд, уулзалт-хэлэлцүүлэг, үзэсгэлэн, үдшийн тоглолт гэсэн үйл ажиллагаа явуулна. Наадмын зорилго нь Монголын соёл урлагийг морин хуур хөгжмөөр дамжуулан дэлхий нийтэд сурталчлах, морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэх юм.

2008 оноос хойш Морин хуурын олон улсын наадамд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, Франц улсын нийт 600 гаруй морин хуур суралцагсад болон багш, судлаач, урлаач, хамтлаг, чуулгууд оролцсон байна.

Нээлтийн тоглолтын ерөнхий найруулагчаар Ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ажиллаж,  Морин хуурын чуулга, “Хөсөгтөн”, “Домог” хамтлаг тэргүүтэй уран бүтээлчид дуулж, хөгжимдөх ажээ.

Зураг дээр: Дэлхийн морин хуурын холбооны үүсгэн байгуулагчид: Тэргүүн морин хуурч А.Бат-Эрдэнэ, хүндэт тэргүүн Н.Жанцанноров, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Пүрэвхүү нар

Морин хуурын олон улсын VI наадам-уралдааны

нээлтийн концертын урьдчилсан хөтөлбөр

1. Ш.Өлзийбаяр “Концерт № 5” морин хуурч Р.Амарбаяр /Морин хуурын чуулга/

2. Цэн.Эрдэнэбат “Концерт № 1” морин хуурч Ц.Анхбаяр /Морин хуурын чуулга/

3. Х.Алтангэрэл “Концерт №2 “ морин хуурч Д.Шинэ-Цог /УФ Симфони найрал хөгжим/

4.Б.Шарав “Эхийн сэтгэл шиг” морин хуурч Н.Жигжиддорж

5. “Чавхдас” морин хуурын дөрвөл

6. СУИС-ийн эмэгтэй морин хуурчдын дөрвөл

7. Морин хуурын чуулга

8. Морин хуурын чуулга

9. Татлагын цоморлиг

10. Н.Жанцанноров “Монгол аялгуу”

11. Уртын дуу /эмэгтэй уртын дуучид/

12. Уртын дуу Б.Мөнхбаатар,  морин хууртай

13.”Хөсөгтөн” хамтлаг

14. “Домог” хамтлаг

15. Б.Шарав “Сэрсэн тал” бүгд хамт тоглоно           

М.Тэргэл

                                              

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.