Хувь заяаны 25 дүрэм

Twitter Print
2018 оны 06-р сар 19-нд 11:33 цагт
Мэдээний зураг,

ХУВЬ ЗАЯАНЫ ДҮРЭМ - МӨРДӨӨД АЗ ЖАРГАЛЫГ ОЛОГТУН!

Хэн үүнийг зохиосон нь тодорхойгүй ч үүнийг мэдсэн хүмүүс олонхитой нь санал нийлж, улмаар хүлээн зөвшөөрдөг. Үүнийг яг ч дүрэм гэхээс илүүтэй сэтгэл заслын техник гэвэл ононо. Даалгавар нь итгүүлэн үнэмшүүлэх. Энэ бол тэвчээр хатуужилтай шаргуу байхыг шаарддаг удаан үйл явц. Тиймээс эл дүрэмд нухацтай, бодлоготой хандаж, өдөр бүр уншиж байх хэрэгтэй. Хэрвээ ганц удаа уншаад орхих юм бол юу ч болохгүй. Өрөөндөө үргэлж нүдэнд харагдаж байхуйцаар өлгөх нь хамгийн сайн арга юм.

Үүнийг туршиж үзсэнээр тун удахгүй та амьдрал илүү хялбар болсныг мэдэрнэ.

1. Юм бүхний эхлэл хоосон байдаг ч дүүрэх ёстой.

2. Санасандаа хүрэхийн тулд зөвхөн хүсэл хангалттай биш - шийдвэр гаргах хэрэгтэй. Зөвхөн энэ тохиолдолд л боломж буй болно.

3. Явж буй замаа өөрчлөхийн тулд зогсосхийгээд, дараа нь өөр чиглэл рүү хөдөл.

4. Амьдралд бүх зүйл төлбөртэй. Гэвч хамгийн үнэтэй нь эс үйлдэхүй. Зарим үед энэ нь зөвхөн амьдралын төгсгөлд илэрхий болох нь ч бий.5. Хэрвээ хүн ямар нэгэн зүйлийг буруу хийх, алдаа гаргахаас цаг үргэлж айх юм бол өөрөө ч анзаарахгүйгээр амьдралынхаа хамгийн том алдааг хийдэг.

6. Аливаа бодгаль адил зүйл рүүгээ л үргэлж татагддаг. Амьдралд санамсаргүй юу ч байдаггүй. Бид хажуудаа байлгахыг хүссэн хүмүүсээ бус өөрсөдтэйгээ адилхан хүмүүсийг өөртөө татаж байдаг.

7. Хэрвээ зорилго биелэхгүй нь гэж үзвэл, өөр зорилгод анхаарлаа хандуул. Тэдэндээ хүрмэгцээ анхных руугаа буц

8. Хэрвээ амьдралаас юу ч гуйхгүй бол тэрээр юу ч өгөхгүй. Тодорхойгүй зүйл хүсвэл бэлэг тийм л байх болно. Хүслээ ямагт тодорхой томъёол.

9. Амьдралд туйлын сэтгэл ханамж гэж байхгүй. Бид ертөнцийг хэрхэн ойлгож буйгаар л үргэлж хязгаарлагдана.

10. Та өөрчлөхийг тэмүүлж байна уу? Тэгвэл идэвхгүй байдлыг март. Чухамхүү идэвхгүй байснаар хувь тавилан санал болгосон боломжийг алдана. Явах чиглэл болон очих газраа тэмдэглэ. Гэвч үүндээ хүрэхийн тулд явах л хэрэгтэй.

11. Шийдвэрлэхээс зайлсхийдэг асуудлыг шийдвэрлэхийг амьдрал үргэлж албаддаг. Ямар нэг асуудлыг шийдвэрлэлгүйгээр нуугдах боломжгүй, учир нь амьдралынхаа аль нэгэн үед шийдвэр гаргах л хэрэгтэй болно. Тэр цагт харин шийдвэрийнхээ төлөө илүү ихийг төлөх болно.

12. Амьдралд сонголт үргэлж байдаг. Заримдаа сонголтгүй байхад ч сонголт оршдог. Хорвоод олон боломж бий. Гэхдээ нэгийг нь сонгосноор нөгөөг алдаж байдаг. Тийм учраас алдагдал бол зайлшгүй юм. Гэвч түүнийг үргэлж шинэ боломж гэж үзэж болно.

13. Шинэ нь үргэлж хуучнаа устгаж байдаг. Гэвч зөвхөн устгаад зогсохгүй цэвэрлэх хэрэгтэй. Үүнд хүчин чармайлт, цаг хугацаа, мэдлэг шаардагддаг. Юуг, хэрхэн барихаа мэдэж байх хэрэгтэй шүү дээ. Хэрэвзээ ийм мэдлэг байхгүй бол устгахгүй байсан нь дээр. Тэгэхгүй бол ямар нэгэн аймшигтай зүйл бүтээж магад.

14. Хүн амьдралаа өөрчлөхийг оролдоход хуучин хэвшмэл хандлага, зуршил нь садаа болдог. Тэдгээр нь байнга зуршил руу нь буцааж хөтөлдөг. Тиймээс өөрчлөлт үргэлж маш удаан байж, сэтгэл санааны томоохон зардал шаарддаг.

15. Бидний хэн ч байлаа гэсэн хамгаас илүү хайрладаг, хүлээдэг эсвэл айдаг зүйлээ өөртөө татаж байдаг, чухамхүү эдгээрт ухамсар төвлөрч байдгаас. Хувь заяа хэзээ ч илүүг өгдөггүй. Тэр өгөөмөр, гэхдээ зөвхөн хүссэн хэмжээнд. Хүсэх зүйлийнхээ хүрээг өргөтгөснөөр л илүүг авч болно.

16. Амьдрал бүхэлдээ - хатуу эсэргүүцэл юм. Хэн нэгнийг бид хайрлаж, хэн нэгнийг үзэн яддаг. Бид авч гээж, учирч хагацдаг. Хүн тогтвортой байдалд тэмүүлэхийн хэрээр амьдралын хэмжээст урсгалаас сэтгэл хангалуун бусыг мэдэрч байдаг. Эсрэг талыг нь мэдэхгүйгээр ямар нэг зүйлийг ойлгох боломжгүй юм.

17. Хүмүүс зохирол руу тэмүүлдэг. Гэвч түүнд хүрэхийн тулд өөр дотроо зохицох хэрэгтэй. Энэ нь өөрийн давуу болон сул талаа хүлээн зөвшөөрч, төгс бус гэдгээ ухамсарлаж, дотоод амар амгалангаа олно гэсэн үг. Оюун ухаан, үйл ажиллагаа болон мэдрэмжийн нийлэмж зайлшгүй.

18. Дэлхий ертөнц зөвхөн зугаа цэнгэлд зориулагдаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ихэнхдээ бидний хүсэн хүлээж, төсөөлж байсантай нийцэхгүй. Гэхдээ л үргэлж сайн сайхан зүйл хийхийг хичээх хэрэгтэй. Сайн сайхан зүйл хийх чадваргүй бол бусдаас авсан сайн сайхныг үнэлж чадахгүй.

19. Хүн үргэлж өөрийнхөө дотор хүнтэй зөрчилдөж байдаг. Бусад хүмүүс бидний хувьд толь болж болно. Тэднийг зөвхөн анхааралтай л харах хэрэгтэй. Тэгсэн цагт бид өөрийгөө илүү сайн таньж мэдэх боломжтой болно.

20. Хэрвээ та ямар нэг зүйлийг эзэмшихийг маш ихээр хүсвэл та өөрийн чадвар, давуу талаа хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэсэн үг юм. Өөрийгөө харагтун, танд хүсч байгаагаас чинь ч илүү их зүйл байж магад.

21. Сөрөг бодлоо эсэргүүцэх маш хэцүү байдаг. Тийм бодлууд шаналж, зовж, санаа зовниход хүргэдэг. Эдгээрээс нэгийг нь сонгон, таслан зогсоо. Ингэснээр тэрхүү хорон гинжин хэлхээсийг эвдэж, таныг цухалдуулахаа болино.

22. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөр. Тэгсэн цагт айдас түгшүүр, зовнил, дутуугийн мэдрэмж алга болж, бүрэн дүүрэн амьдралыг эхэлж болно.

23. Бидний эргэн тойронд буй ертөнц бол саармаг зүйл. Бид л өөрсдөө түүнийг сайн эсвэл муу болгодог. Бодит байдлыг эергээр хүлээж авахыг хичээх юм бол аз жаргалтай, баяр баясгалантай байх болно.

24. Бусдын санаа бодлыг туйлын үнэн гэж хэзээ ч бүү ханд. Бүх хүнд сайн байх боломжгүй. Сөрөг хүмүүс хэзээд олдоно. Тэднийг таны дээгүүр өндөр авах боломж бүү олго.

25. Бид бүгд л энэ дэлхийд хаанаас ч юм ирж, хаа нэгтээ рүү явдаг. Бидний оршин тогтнохын утга учир амьдрал өөрөө ч байж болох шүү дээ.

Энгийн дүрэм биш гэж үү? Энгийн тусмаа ертөнцийг үзэх үзэлд тань сайнаар нөлөөлнө. Тэднийг мөрдөх тийм ч хэцүү биш мөртлөө ашиг тусыг нь үнэлж баршгүй л гэж мэд.

Орчуулсан Ж. Ариунаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.