6.1 магнитутын газар хөдлөлтийн дараах Осака

Twitter Print
2018 оны 06-р сар 19-нд 11:03 цагт
Мэдээний зураг,

Японы Осака хотод болсон 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас гурван хүн амь үрэгдэж, 240 гаруй хүн гэмтэж бэртжээ. Есөн настай охин сургуулийн хананд дарагдаж нас барсан бол 80 настай эрэгтэй мөн нурсан хананд дарагдаж нас баржээ. Өөр бас нэг 84 настай эрэгтэй гэртээ номын шүүгээндээ дарагдаж нас барсан байдалтай олдсон байна.

Бэртэж гэмтсэн олон арван хүнийг эмнэлэгт хүргэж байгаа бөгөөд гал сөнөөгчид Осакагийн хойд хэсэгт гарсан галыг унтраахаар ажиллаж байгаа гэнэ.

6.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт өглөөний 8 цагийн орчим, Осакагийн хойд хэсэгт 13 км-ийн гүнд хүрч болсон хэмээн Японы Ус цаг уурын агентлагаас мэдээллээ. Хойд Осакад болсон газар хөдлөлт Японы баруун зүгийн ихэнх хэсгийг хамран мэдэгдсэн хэмээн мэдээлэд мөн дурджээ.

Тус мужийн зарим хэсэгт хоолой задарсны улмаас замууд усаар бүрхэгдээд байгаа бөгөөд орон сууцны айл өрхүүд усгүй, тоггүй болжээ. Ихэнх хорооллуудад цахилгаантай болсон ч 100 мянга гарэй айл өрх газ хэрэглэх бололцоогүй болсон байна.

 

 

 

 

 

Эх сурвалж: http://japaninsides.com/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.