ШХАБ-ын орнуудын кино наадам өндөрлөв

Twitter Print
2018 оны 06-р сар 18-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр буюу 6-р сарын 17-нд  Чин Дао хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын анхдагч кино наадам өндөрлөв. Хаалтын ёслолд  кино наадмын шилдэг кинонуудад "Алтан цахлай шагнал" гардууллаа.

Наадмын шилдэг киногоор Хятадын "Бээжин хот орсон нь", Афганистаны "Мина урагшаа" кино шалгарсан байна. "Мина урагшаа" киноны  найруулагч Ёсеф Бараки "Шилдэг кино найруулагч"-н шагнал хүртжээ.

ШХАБ-ын орнуудын кино наадам өндөрлөв

 

ОХУ,  Энэтхэг, Киргиз, Хазахстан, Монгол, Хятадын кино уран бүтээлчид "Шилдэг кино зохиол", "Шилдэг эрэгтэй жүжигчин", "Шилдэг эмэгтэй жүжигчин"-ий шагнал гардсан байна. 

Кино наадамд МУГЖ И.Одончимиг "Солиот эх" киногоор "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналын эзэн болжээ. Мөн Узбекстан, Тажикстан, Иран, Пакистан, Беларусийн холбогдох кино нь тусгай шагналыг хүртжээ.

ШХАБ-ын орнуудын кино наадам өндөрлөв

6-р сарын 13-нд кино наадам эхэлж, 5 хоногийн турш ШХАБ-ын гишүүн орнуудын 55 шилдэг кино Чин Дао хотын 10 театрт 265 удаа үзүүлж, нийт үзэгчдийн тоо давхардсан тоогоор 50 мянгад хүрчээ.

Кино наадмын үеэр мөн ШХАБ-ын орнуудын кино хамтын ажиллагааны форум, кино зах зээл сэдвээр үйл ажиллагаа явуулж, ШХАБ-ын орнуудын киноны сургалтын төлөвлөгөө гаргаж, кино хамтын ажиллагааны нийт 12 гэрээнд гарын үсэг зурсан байна.

ШХАБ-ын орнуудын кино наадам өндөрлөв

Н.Пүрэвжав

Эх сурвалж: Хятадын Олон улсын радио

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.