Эмчилгээ, сувилгааны шинэ түвшин - Хульж Ресорт

Twitter Print
2018 оны 07-р сар 13-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

Монгол оронд элдэв өвчин эмгэгийг анагаах чанартай рашаан ус олон байдаг. Тэдний дундаас Булган аймгийн Могод суманд орших Хульжийн халуун рашаан, хурдас шавар бүхий газар чухал байр суурийг эзэлдэг билээ. Нэн эрт үеэс ихэс дээдсээс авахуулаад эгэл ардууд Хульжийн рашааныг зорин очиж, таалан хүртдэг байсныг ном сударт тэмдэглэн үлдээжээ.

Ардын хувьсгалын дараа 1927 онд Зөвлөлтийн эрдэмтэн В.А.Смирнов тухайн газар анх өрөмдлөг хийж рашаан усны химийн найрлагыг тодорхойлсон байдаг. Үүнээс хойш Монгол зөвлөлтийн олон эрдэмтэд нарийвчилсан судалгаа хийж, Хульжийн халуун рашаан нь сульфат натрийн найрлагатай, бага эрдэсжилттэй, өндөр температуртай, шүлтлэг чанартай гэж тодорхойлжээ.

Хульж нь далайн түвшнээс 1500 м өргөгдсөн бөгөөд бөөр, нуруу, хэрэх өвчин, арьс өнгөний элдэв эмгэг зэргийг анагаах чадалтай, сульфат натрийн найрлагатай, шүлтлэг азотот, бага эрдэсжилтэй халуун рашаан юм. Энэхүү рашааны тухай домогт урьд хөл нь татдаг ужиг өвчтэй нэгэн айлын ганц хүүд мэргэн зурхайч “Алс хол баруун зүгт явж буцлам халуун рашааныг олж орвол эдгэрнэ” гэснээр хүү одоогийн Могод сумын Номгон уулын өвөрт ирж уг халуун рашааныг нээсэн гэнэ. Тэгээд энэхүү газраа “Холын ээж” гэж хүндэтгэн нэрлээд жил бүр зуны адаг сард зорин ирдэг байсан ба уг нэр сунжран хэлэгдсээр “Хульж” болсон түүхтэй гэнэ.

Шавар эмчилгээ халуун чанартай. Эмчилгээний шавар нь байгалийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр тогтдог ус, эрдэс, шаварлаг эрдэс, органик бодисуудаас бүрддэг нэгэн төрлийн ашигт малтмал юм. Эмчилгээний шавар нь дулаан физик чанар, биологийн идэвхт бодисыг агуулсан эрдэс бодис, төмөр, зэс, хөнгөн цагаан, аминхүчлүүд, нүүрс устөрөгчид, хүхэрт устөрөгч, даавар зэрэг төгс нэгдлүүдийнхээ ачаар эмчилгээний шинж чанартай болдог. Тийм болохоор тухайн өвчнийг анагаах чадвартай, нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг.

Өнгөрсөн жил буюу 2017 онд байгалийн энэхүү эрүүл мэндийн гайхамшигт увидаст халуун рашаан, шаврыг түшиглэн нэгэн томоохон бүтээн байгуулалт хийгдсэн нь Хульж Ресорт амралт сувиллын газар юм. 

Нийгмийн хариуцлагыг дэмжин ажиллагч “Эх ачуут констракшн” ХХК нь Булган аймгийн Могод сумын нутагт байрлах хуучин амралт сувилалын газрын дэргэд “Хульж ресорт” халуун рашаан, сувилалын газрыг шинээр богино хугацаанд цогцлоон байгуулсан нь иргэдийн дунд санал асуулгаар Булган аймгийн 2017 оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгарчээ.

Хульж ресорт халуун рашаан сувилалын газар нь жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах ба нэг ээлжиндээ 150 хүртлэх амрагч хүлээн авах хүчин чадал бүхий орчин үеийн амралт сувиллын газар юм.

Тус халуун рашаан сувилал нь 38-42 градусийн халуун рашаан, шүршүүр, бассейн, саун, халуун шавар, ванн, шингэрүүлсэн шавар ванн,  бариа засал, саам эмчилгээ гэх зэргийн үйлчилгээтэй бөгөөд мэдрэлийн систем, халдвар, харшил, үе мөч, зүрх судас, амьсгалын болон арьс салст зэрэг олон  өвчин эмгэгийн анагаах увидастай юм.

Булган аймтгийн Могод суманд байрлалтай Хульж ресорт халуун рашаан сувилалын газар нь Булган аймгийн Могод сумын нутагт, Улаанбаатар хотоос 330 км, Булган аймгийн төвөөс 130 км зайтай оршдог. Улаанбаатар хотоос Хульжийн халуун рашааныг зоригсод Лүнгийн замаар явсаар цааш Дашинчилэн рүү баруун гар тал руугаа эргэж сална. Засмал замаараа явсаар Могод гэсэн замын бичиг хүртэл яваад тэндээсээ баруун гар тийм салж, зүүн хойд чиглэлийг барин 50 орчим км шороон замаар явж рашааныг хүрнэ. Хульж Ресорт Могод сумын төвөөс баруун тийш ердөө 900 метр хүрэхгүй газар, уулын бэлд оршино.

Хульжийн рашаан нь Отгонтэнгэр, Шаргалжуут, Хүрэмт, Шивэрт, Хужиртын рашаантай ижил төсөөтэй эмчилгээний үр нөлөөтэй. Үе мөч, ууц нурууны өвчин, хаван, гэмтэл бэртэнги, арьсны төрөл бүрийн өвчин, бөөр, эмэгтэйчүүдийн өвчинд эмчилгээний үр нөлөө сайтай билээ.

Хульжийн рашааны хөлд байрлах алдарт Хар нуур нь эмчилгээний шинж чанар үзүүлэх нөлөөгөөрөө гадаад далай, дотоодын давстай нуурууд, Аварга тосонгийн нууртай төстэй үйлчилгээтэй. Үе мөч, хэрэх өвчин, хуян шар ус, гар хөлийн элдэв өвчин, яр шарх мэт арьс өнгөний, бөөр нурууны зэрэг өвчинг эдгээдэг. Нуурын эргэн тойрон нь рашааны ууршилтаас үүссэн өвөрмөц бичил орчинтой тул агаарт дэгдсэн химийн элементүүд нь цусны даралт буулгах, амьсгалын замаар дамжин биед шингэж эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлнэ.

Энэхүү сувилалд мөн биеийн алжаал, ядаргааг тайлж, хүч тэнхээ сэлбэн, ажиллах чадварыг дээшлүүлж, бие мах бодийг сэргээх бариа засал хийдэг. 

Олон жилийн туршид анагаах шидээрээрээ гайхагдаж ирсэн түүхт Хульжийн халуун рашаанд орж, Хар нуурын шавар эмчилгээг хийлгэн илаарших хүсэл сонирхолтой, зорилготой олон иргэд жилийн жилд зорин ирдэг. Тэгвэл энэ жилээс тав тухтай, шинэлэг орчинд эмчилгээ сувилгаа хийлгэж, гам барьж, алжаалаа тайлах гайхамшигтай орчинг Хульж Ресортын хамт олон бүрдүүлж чаджээ.

Утас: 8912-0000, 9440-0000

Мэдээллийг тус амралт, сувиллын https://www.facebook.com/hulij/ хуудаснаас авч болно.

Эмчилгээ, сувилгааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх бичлэгээс үзнэ үү. 

Д.Түвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.172.238.2) 2018-06-30 09:06
      • 0
      • 2

      Шавар эмчилгээ, рашаан хоёр нь угаасаа эрт үеэсээ алдартай. Манай Булганыхан зүгээр очоод хэвтчихдэг газар даа. Хажууд нь орчин үеийн үйлчилгээ очсонд баяртай байна.

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.40) 2018-06-18 15:57
      • 0
      • 5

      Сайхан газар харагдаж байна. Хотоос унаа явдаг болов уу?

      Хариулах