Хүй долоон худгийн хурдан морины замын хажуугаар засмал зам тавих нь зөв өө...

Twitter Print
2018 оны 06-р сар 15-нд 13:59 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр “Монгол наадам цогцолбор”, Монголын морин спорт, уяачдын холбоо хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. “Монгол наадам цогцолбор”-ын дарга Н.Батсүмбэрэл болон Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нарын гарын үсэг зурссан уг санамж бичгийн дагуу Хүй долоон худагийн хурдан морьдын уралдааны замын дагуу төр, хувийн хэвшлийнхэн хамтран засмал зам тавихаар тохиролцсон юм.

Морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалангийн тайлбарласнаар хурдан морьдын уралдааны замын дагуу засмал зам тавих нь унаач хүүхдүүдийг олон жипийн босгосон их тоос шорооноос хамгаалах, тэдний аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд нэлээн их үүрэг гүйцэтгэх ажээ. Мөн түүнчлэн улсын баяр наадмын дараагаар холын зайн гүйлтийн тэмцээн зохион байгуулахад ч ашиглах боломжтой болох юм.

Ер нь бол морин уралдааны замын хажуугаар засмал тавих нь зөв юм. Тэгэхгүй бол нас насны хурдан морь дагасан баахан жийпүүдийн босгосон тэнгэрт тулсан их тоос шороонд уралдааны зам харанхуйлж, унаач хүүхдүүдийн нүд бөглөрч, хурдан морьд чимээ шуугианд нь замаас гарч хадуурч давхиад байдаг гэмтэй билээ. Морь дагадаг жийпнүүдийн тоог хазаарлаж чадахгүйгээс хойш, уралдааны замын хажуугаар засмал зам тавьж, тэнгэрт тулсан их шороо тоосыг цэгцлэх цаг болсон. Ядаж л унаач хүүхдүүдийн нүд бөглөрч битүүрэхгүй, хурдан морьд өөрсдийг нь дагаж давхисан тэдгээр олон жийпүүдийн босгосон их тоос шороо, дуу чимээнээс үргэн цочиж, хадуурч давхиад байхгүй амар болно.

 

Гэтэл Хүй долоон худгийн хурдан морьдын уралдааны замыг даган засмал зам тавина гэсэн дээрх хоёр байгууллагын санал санаачлагыг жадлан эсэргүүцэгчид олширч, “Эхлээд Налайх чиглэлийн замыг өргөжүүлэн шинэчил. Дараа нь Баруун аймгуудыг чиглэсэн засмал замыг яаралтай барьж дуусга. Юу яасан Хүй долоон худагт хурдан морьдын зам дагасан засмал зам тавих вэ” хэмээн интернет болон фейсбүүкээр зогсоо зайгүй эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм.

Мөн тэд “Засмал зам тавьж мөнгө хий дэмий урсгаж байхаар морьд орж ирдэг замыг байнга усалж, тоос шороог нь дарах, үзэгчдийн суудлыг олшруулж, дээр нь халуун нарнаас халхалдаг сүүдрэвч хийхээ бодож олдоггүй яацарсан тэнэгүүд вэ. Улсын наадмаар хурдан морьдын уралдаан үзэхээр Хүй долоон худагт цуглардаг гадны жуулчдын хувьд хамгийн төвөгтэй, хүндрэлтэй асуудал нь олигтойхон цэвэрхэн бие засах газар байдаггүйд л байдаг. Энд тэнд хэдэн континер тавьж бие засах газар шуу юм байгуулж байхаар, тэр их үрэх гээд байгаа мөнгөөрөө Хүй долоон худагт хэдэн аятайхан орчин үеийн бие засах газар байгуулчихдаг болоосой, тэнэгүүд ээ” гэсэн шүүмжлэл ч нэлээн олон харагдана лээ.

Ер нь бол Хүй долоон худгийн үзэгчдийн суудлын тоог олшруулах, цэвэрхэн соёлтой орчин үеийн бие засах газар нэлээн хэдийг барьж байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа нь маргашгүй үнэн билээ. Мэдээж тэдгээрийг зайлшгүй хийх л хэрэгтэй. Гэхдээ давын өмнө хурдан морьдын уралдааны замын хажуугаар засмал зам тавих нь зөв юм. Тэгж гэмээнэ унаач хүүхдүүдээ тоос шороогоор булаад байхгүй, нас насны хурдан морьдыг их дуу чимээгээр цочоож, хур бороо ороогүй, гантай зуны тоос шороогоор булж, зэгэл саарал юмнууд болгоод байхгүй сайн талтай билээ. Аливаа зөв сайн ажлын эхлэлийг хатуурхан шүүмжлэхээсээ урьтаад, хожмын сайн үр дүнг нь нягталж, эргэцүүлэн бодчихоод шүүмж судлалаа олон нийтэд дэлгэж байвал уг нь зүгээрсэн, мэргэн ард аа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (66.181.161.59) 2018-06-17 11:09
      • 0
      • 0

      Olnhiin erh ashgiig bodj nalaihiin zama yanzlach.hairan mungu tugrugiig zuga tsengel bayr naadamd gamgui zartsuulhiima.2,3-han udr blod ungruh zuild. Arai l dendu uymaa

      Хариулах

    • Зочин

      (66.181.183.98) 2018-06-16 10:19
      • 0
      • 0

      Мөнгө идэх нэг арга нь эмнэлэг цагдаагийн машинаас бусад явахаа больчооч зам тавих мөнгөөрөө 1 ч гэсэн үйлдвэр бариач биднээс дор малаас дор хог шаарууд төрд оржээ гутамшиг

      Хариулах

    • Зочин

      (66.181.160.127) 2018-06-15 21:16
      • 0
      • 0

      Ийм заваан залихай этгээдүүдийн өөрсдийн хөрөнгөөр нь зам тавихгүй юу.

      Хариулах

    • Зочин

      (66.181.183.98) 2018-06-16 10:20
      • 0
      • 0

      Тийм шүү

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.10) 2018-06-15 16:08
      • 0
      • 1

      2 өдрийн наадамд хэдэн феодалын морь уралдахад татвар төлөгчдийн мөнгөөр их л дургих юм биз дээ.

      Хариулах

    • Зочин

      (66.181.183.98) 2018-06-16 10:20
      • 0
      • 0

      Идэх нэг арга нь

      Хариулах