ЭЕШ маргааш монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ

Twitter Print
2018 оны 06-р сар 15-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш буюу зургадугаар сарын 16-ны өдөр Монгол хэл бичгийн шалгалтаар орон даяар эхэлнэ. Энэ жил нийт 43,846 шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлснээс 87 хувь нь буюу 37,950 нь энэ жилийн төгсөгч, 5,896 нь өмнөх оны төгсөгч байгаа юм. Шалгуулагчид шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирнэ:

1.Бүртгэлийн хуудас-Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2018 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна.

2.Суудлын хуваарь

3.Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

4.Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, жагсаалтыг долдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулж нийтэд зарлана. Шалгуулагч нь шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц кодоо ашиглан www.eec.mnцахим хуудаснаас үзэж болох юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.