“Тамирчдын хоол тэжээл, биогенетик, сэтгэлзүй” сургалт болж байна...

Twitter Print
2018 оны 06-р сар 14-нд 17:19 цагт
Мэдээний зураг,

Монголын Үндэсний олимпийн хорооноос "Тамирчдын хоол тэжээл, биомеханик, сэтгэлзүй" сэдвийн доор сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалтыг ОХУ болон Унгарын мэргэжилтнүүд удирдан явуулж байгаа нь ихээхэн үр дүнтэй болж байгаа талаар Үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.  

Дэлхий нийтээрээ спортын салбарыг шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлдэг. Манай улсад ч энэ чиглэлээр спортын холбоод, холбогдох байгууллагын ажилтнууд бэлтгэл сургуулилтандаа хослуулан хэрэглэж хөгжүүлж эхэлж байгаа аж. Тамирчны бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд оролцоход сэтгэлзүй бэлэн байна уу. Тухайн хүний хоол тэжээл зөв зохицуулагдсан, бие организм бэлтгэгдсэн зэрэг асуудал бол тамирчныг ялалт байгуулж амжилт үзүүлэх маш чухал асуудлуудын нэг юм. Иймээс МҮОХ-ноос спортын холбоод, дасгалжуулагч нарт дөрвөн өдрийн турш “Тамирчдын хоол тэжээл, биомеханик, сэтгэлзүй” сэдвээр сургалт зохион байгуулсан юм.

МҮОХ-ны спорт хариуцсан захирал Г.Пүрэв-Очир болон Олон нийт, тамирчдын хоол хүнсийг хариуцах сангийн тэргүүн, доктор Андрас С.Забо нар сургалтыг удирдан явуулжээ. Уг сургалтанд Монголын спорт холбоодын төлөөлөл, дасгалжуулагч гээд нийт 50 орчим мэргэжилтэн хамрагджээ. Сургалтаар тэд олж авсан мэдлэг мэдээллээ шавь нартаа бодитоор хэрэгжүүлж тэр дундаа тамирчдынхаа сэтгэлзүй болон биомеханикийн асуудлаар илүү түлхүү анхаарч ажиллана гэсэн юм.

Энэхүү сургалтын талаар Волейболын эмэгтэй тамирчдын “Хобби Асе” клубын дасгалжуулагч Б.Болдбаатар “МҮОХ-ноос зохион байгуулсан “Тамирчдын хоол тэжээл, биогенетик, сэтгэлзүй” сэдвээр өрнөсөн сургалт дөрвөн өдөр явагдаж өнөөдөр өндөрлөлөө. МҮОХ-ноос Олон улсын спортын салбараас шилдэг мэргэжилтнүүдийг урьж өөрийн эх орондоо багш дасгалжуулагч нарт өгөөж өгсөн сургалтыг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ нь ч спортын дасгалжуулалт, арга барил, ур чадварт ач холбогдлоо өгч байгаа” хэмээн онцолсон юм.

А.Алтанчимэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.