Хөлбөмбөг ба Монголчууд...

Twitter Print
2018 оны 06-р сар 14-нд 17:13 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий нээлтийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр манай улсын хойд хөрш ОХУ-ын нийслэл Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Тэмцээний өмнө Олон улсын хөлбөмбөгийн холбооноос 68 дахь конгрессийг зохион байгуулж байгаа бөгөөд 211 орны төлөөлөгчид оролцож байна.

Москва хотноо ФИФА-ийн 68 дахь Конгресс боллоо. Энэ их хуралд ФИФА-ын гишүүн 211 орны төлөөлөгчид оролцсон байна. 68 дахь удаагийн Конгрессийн хамгийн чухал хэсэг нь 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг хаана явуулахыг сонгох асуудал байсан ажээ. Энэхүү эрхийн төлөө АНУ-Канад-Мексикийн хамтарсан Зохион байгуулах хороо, нөгөө талаас Марокко улс өрсөлдөж, олонхийн саналаар АНУ-Канад-Мексик улсууд ялалт байгууллаа. Ингэснээр хөлбөмбөгийн түүхэнд анх удаагаа гурван улсын нутаг дэвсгэрт ДАШТ зохион байгуулагдахаар болжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр спорт, урлаг, соёлын олон арга хэмжээ зохиогддог. Үүний нэг нь болох «Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө» фестиваль Москва хотод явагдаж байгаа ажээ.

Энэ фестивальд ФИФА-гийн гишүүн 211 орны 1500 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсний дотор анх удаа "Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө" фестивальд оролцож байгаа Монгол Улсыг төлөөлж залуу сэтгүүлч Ш.Эрхэс, тоглогч Э.Даринчулуун нар Монгол эх орон, элгэн нутгаа дэлхийн олон орны үе тэнгийнхэн, зочдод танилцуулах эрхэм үүрэг хүлээн тун ч зав чөлөөгүй ажиллаж, шинэ найзуудынхаа тоог нэмсээр байна. 

Монголын хөлбөмбөгийн холбооны идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд энэ фестивальд оролцсоноор монгол хүүхдүүд маань дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаанд оролцох хувь заяа тохиож байна гэж Хөлбөмбөгийн ДАШТ-ийг албан ёсоор сурвалжилж байгаа Спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин манайд мэдээллээ.

А.Алтанчимэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.