МИАТ, Төрийн банк зэргийг яаравчлан хувьчилж болохгүйн учир нь...

Twitter Print
2018 оны 06-р сар 18-нд 15:52 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Монголын төрийн эрх мэдлийг базаж суугаа МАН-ынхан, ялангуяа МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар энэ 2018 болон ирэх 2019 онд багтаан МИАТ, Хөрөнгийн бирж, Төрийн банкуудыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлээд хувьчлахаар яарч байгааг Ерөнхий сайд болон Зам тээврийн хөгжлийн сайд ж.Бат-Эрдэнэ нар шулуухан мэдэгдэж байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс “Монгол Улсын нисэхийн салбарыг олон жил монопольчилж байгаа МИАТ-ыг даруйхан хувьчилж, энэ салбарыг либералчилснаар БНСУ, БНХАУ-ын агаарын тээвэрлэгч компаниуд чөлөөтэй орж ирж Сөүл, Бээжингийн чиглэлд агаарын чөлөөт өрсөлдөөн бий болно” гэж үзээд байгаа юм билээ. Гэтэл Үндэсний ганц том компаниа хувьчилж, Таван богдын Ц.Баатарсайхан ч юмуу, аль эсвэл гадны баячуудад алдсанаар нисэхийн салбарт өнөөдрийнхөөс ч илүү үнийн хөөрөгдөл бий болж, аялал жуулчлалын салбарт томоохон цохилт ирвэл яах улс вэ.

Түүнчлэн өнөөдөр 325 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламж, бусад баялагтай гэгдэж байгаа Төрийн банкыг 75-хан тэрбум төгрөгөөр хувьчилснаар Монголын төр өөрөө хөрөнгө санхүүгийн ямар баталгаа, хамгаалалттай үлдэх юм бол. Өнөөдөр 325 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа Төрийн банкны шинэ эзэд нь тэгээд Монголчууд болох хэрэг үү, аль эсвэл Хятад юмуу Солонгосчуудад тавиад туухаар санаа бодлоо чилээж суугаа хэрэг үү. Өнөөдөр төрийн албан хаагчид болон төрөөс цалинждаг бусад албан байгууллагуудын цалин, орлогыг түгээж байдаг Төрийн банкыг хувьчилснаар энэ олон мянган төрийн албан хаагчид, эмч, багш нар, хууль шүүхийн албан хаагчид, цагдаа, цэрэг армийн албан хаагчдаа хэрхэн цалинжуулах хэрэг вэ. Мэдээж төрөөс тэтгэвэр, тэтгэмжээ харж суудаг энэ олон зуун мянган өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үр хүүхдүүдийнхээ сард олгодог тэтгэмжийг яаж зохицуулах юм бол.

Бүхнийг Япон эзэнтэй ХААН банк, байнга найдвартай ажилласаар байх эсэх нь тодорхойгүй Худалдаа хөгжлийн болон Хас, Голомт банкуудад үлдсэн бүх ачааг нь үүрүүлчихээд хараад суугаад байж болох уу.

Хэдийгээр өнөөдөр Монгол Улсын нийт эдийн засаг 10 тэрбум орчим ам долларынх гэж үздэг ч энэ нь өмнөд хөршийнхөөс 1300 дахин бага гэдэг нь үнэн билээ. Гэхдээ МИАТ-ыг хувьчилж, агаарын тээвэрт олон гадны компанийг өрсөлдүүлснээр нислэгийн тийзийн үнэ огцом буурч, БНХАУ-аас жилдээ нэг сая, БНСУ, Япон улсуудаас бас л нэг сая, нийтдээ гурван сая жуулчин жилдээ орж ирэх боломж, бололцоо бараг л байхгүй гэж дүгнэж болно.

Агаарын тээврийн Үндэсний ганц том компани МИАТ-ын 50 хувийг хувьчилснаар БНСУ-ын “Asiana” болон БНХАУ-ын “Air China”-аас гадна хоёр дахь, бүр гурав дахь нислэгийн компаниуд орж ирж, Монголын агаарын тээврийн үнэ ханш навсайтлаа унана гэдэгт 100 хувь итгэх ямар ч боломжгүй юм. МИАТ хувьд шилжсэнээр Монголын агаарын тээвэрлэлтийн үнэ ханш суга унаж, Азийн гурван хүчирхэг гүрнээс жилдээ гурван сая жуулчин орж ирнэ гэдэг үлгэрт нүд ирмэхийн зуур итгэх ямар ч арга байхгүй юм. Гэтэл Таван богдын Ц.Баатарсайхан ноёнтон түүнд итгээд, тэр байтугай “Монгол Улсад 2017 онд ирж ажилласан хүмүүсийг оролцуулаад 470 мянган л жуулчин хүлээж авсан нь үнэхээр хангалтгүй. Харин агаарын тээврийн үнэ ханшийг огцом буулгавал жилдээ гурван сая жуулчин хүлээн авдаг болж, үүнийг дагаад 400-500 мянган хүн ажлын байраар хангагдана” гэсэн байсан. Энэ бол бас л шууд итгэхэд ихээхэн гэнэн, бараг л 2030 оны мөрөөдөл шахуу зүйл гэж ойлгож болно.

Мэдээж МИАТ-ын 50 хувийг хувьчилчихвал өнөөдөр дэлхийд тэргүүлэх агаарын тээвэрлэгчийн нэг болохоор дэлхий даяар нислэг үйлдэл байгаа “Туркиш Эйрланш” ч дүүхэлзсээр л, Монголын агаарын тээврийн салбарыг атгах гээд ороод ирэх нь тодорхой. Хэрвээ БНСУ, БНХАУ, Туркийн агаарын тээврийн компаниуд МИАТ-ын 50 хувийн хувьчлалтай зэрэгцээд шахуу Монголын агаарын тээврийн салбарт чөлөөтэй орж ирээд өөрсдийн үнэ ханшийг тогтоочихвол гаднаас гурван сая жуулчин орж ирэх байтугай, Монголчууд өөрсдөө ч БНХАУ, БНСУ, Турк, Япон, Европын орнуудыг төдийлөн зорьж чадахаа болчихвол яах вэ.   

Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар энэ онд багтаан 27 байгууллагыг хувьчлахаар УИХ-д оруулан ирж байгаа нь арай л дэндүү либералчлал, төрийн өмч рүүгээ хүйтэн гараар дайрч эхлэхээр хошуурч байгаагийн эхлэл гэж ойлгож болно. Ялангуяа МИАТ, Хөрөнгийн бирж, Төрийн банкыг 2018-2019 онд багтаан хувьчлахаар давшилж байгаа нь дэндүү либерачилах үйлдэл бус уу.

Уг нь МАН чинь Зүүний төвийн нам  гэдэгсэн биш бил үү. Гэтэл яахаараа Зүүний төвийн нам төрийн мэдэлд юу ч үлдээлгүй, бүхнийг хувьчлах гээд зүтгээд байдаг болчих нь энэ вэ. Ямар ч төр өөрийн гэсэн өмчтэй байж гэмээнэ, хөрөнгө санхүүгийн илүү баталгаатай байдаг юм билээ.

Жишээлбэл дэлхийд хөгжил цэцэглэлт, нэг хүнд ногдох ДНБ, бодит орлогоороо дэлхийд тэргүүлэгч Норвеги, Дани, Швейцарь, Финлянд, Швед, Нидерланд, Ирланд зэрэг Скандиновын хойгийн улс гүрнүүд төрийн мэдлийн олон томоохон өмчтэй байдгаараа төр нь бат тогтвортой, хөрөнгө санхүүгийн баталгаатай байж, ард иргэддээ ч ач буянаа түгээдэг гэгддэг. Гэтэл Монголын төрд өөрийн гэсэн өмч үлдэхгүй, бүгдийг нь хуу хувьчлах бололтой дог шүү. Ингэж туйлширч яагаад ч болохгүй санагдаж байна. Нэн ялангуяа МИАТ, Төрийн банк хоёрыг яагаад ч хувьчилж болохгүй гэж бодогдох юм. Төрийн банкыг ардаа баахан хужаа нараар хана босгосон этгээдүүд нийлээд худалдаа авчихвал хэн хариуцах юм. МИАТ-ыг бас л баахан хужаа нар ч юмуу, Турк, Солонгосчууд мөнгөөр зодоод авчихвал Ерөнхий сайд У.Хүрэлсүх, болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ та нар хариуцлагыг нь үүрэх хэрэг үү.

Нөгөөтэйгүүр Төрийн банкны хувьчлал ихэд шударга, үнэ ханшин дээрээ тохиролцоод хийгдэж чадах уу. Төрийн банкинд хадгалагдаж байгаа ард иргэдийн хадгаламж зэрэг нь аль хэр найдвартай гарт очих юм бол. Аль эсвэл нөгөө л “Сэргээн босголт”, “Зоос” зэрэг банкны араас явах хэрэг үү.

Ер нь МИАТ, Төрийн банк зэргийг яагаад ч яаравчлан хувьчилж болохгүй гэдгийг Ерөнхий сайд болон Сангийн сайд нар сайн ойлгохгүй байлаа гэхэд, хууль тогтоогч дээд байгууллага УИХ-ын эрхэм гишүүд нь ойлгох юм болов уу. Аль эсвэл “Манай нам 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, бид 65-уулаа УИХ-д орж ирсэн учир одоо бид төрийн өмчийн хувьчлалыг яаравчлан хийж, ялсан намын буяныг эдэлж, өмчийн эзэд болох ёстой” хэмээлдэн дайрахаар улайрцгааж байгаа юм болов уу. Нөгөө Зүүн төвийн МАН хаашаа алга болчихоод оронд нь баахан либеральчид төрийн ордноор дүүрчихсэн хэрэг вэ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (112.72.14.144) 2018-06-16 17:11
      • 0
      • 0

      Ж.Бат-эрдэнэ гэгч этгээд туркуудад худалдагдсан байж магад. Туркээс ирсэн тусламж Булган аймагт Бат-эрдэнийн тойрогт яагаад өгөгдөв. Яагаад өөр аймагт өгч болоогүй юм бэ.

      Хариулах

    • Зочин

      (64.119.17.23) 2018-06-15 05:37
      • 0
      • 0

      Хэрвээ монголчууд юм ойлгодог бол төрийн өмчийг хувьчлаад сайжирсан газар яг хаана байна.Саяхан МИАТ-н шинэ захирал Баттөр гэгч инженерүүдээ гаднаас онгоц авчирч заслаа гэж загнасан гэсэн.Энэ хүн бол МИАТ г дампууруулах үүрэгтэй ирсэн нь тодорхой бн.орлого олох нь энэ хүнд хамаагүй бололтойдог шүү

      Хариулах

    • Зочин

      (49.0.212.149) 2018-06-15 01:28
      • 0
      • 0

      МИАТ-г хувьчилбаас бараг үнэгүй юм шиг билетээр онгоцонд суун Бээжин орно хэмээн хөөрцөглөж байгаа хүмүүст хэлэхэд даанч тануус ФВ ба твитэрт орохгүй юм даа. Онгоцны билетны үнэ 2 дахин нэмэгдэнэ шүү.Тэгээд тануус турк юм уу хужаа нарт загнуулан ниснэ шүү

      Хариулах