Долоодугаар сарыг дуустал замуудыг усалж, чийгшүүлнэ

Twitter Print
2018 оны 06-р сар 14-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

Тоосжилт дарах төхөөрөмж амжилттай туршлаа

Агаарын бохирдлын нэг шалтгаан нь тоосжилт юм. Улаанбаатар хот дахь тоосжилтын хэмжээ олон улсад зөвшөөрөгдөх дээд хязгаараас 2-3 дахин давсан үзүүлэлттэй байдаг аж. 

Дулааны улиралтай зэрэгцэн хуурайшилтын үе эхэлж хотод тоос, шороо ихээр босч агаар бохирдож байгаатай холбогдуулан Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-с Энэ бишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингүнжав, Амарсанаагийн гудамжны төв замын усалгаа чийгшүүлэлт хийж тоосжилтыг дарах ажлыг зохион байгуулж байна.

Тоосжилтын дарах төхөөрөмжийг Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-н Авто баазын үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн ажилчид өөрсдөө зохион бүтээж усалгааны машинд угсарсан байна.

Энэ ажлын хүрээнд дээрх замуудыг 7 хоногийн 1, 3, 5 дахь өдрүүдэд усалгаа чийгшүүлэлт хийх ба энэхүү ажил 7 дугаар сарыг дуустал үргэлжлэх юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.