Бэй ариагийн монголчууд Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шарав гуайд сэтгэлийн дэм өгчээ

Twitter Print
2018 оны 06-р сар 12-нд 10:39 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав БНХАУ-ын Бээжин хотноо өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр ходоодны хавдрын хоёр удаагийн маш хүнд хагалгаанд орсон билээ. 

Хөгжмийн зохиолч Б.Шарав гуай БНХАУ-ын Бээжин хотын Цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд нутгийн зөвлөл, УИХ-ын гишүүд, хувь хүмүүс гээд сайн санаат түмэн олон сэтгэлийн хандив өргөсөн байдаг. 

Түүний ходоодны хавдрын хагалгаа найман цаг үргэлжилж, маш хүнд болсон. Үргэлжлүүлээд 21 хоногийн зайтай 12 удаа химийн эмчилгээ хийлгэжээ. Химийн эмчилгээг нэг удаа хийлгэхэд 10 мянган юанийн үнэтэй. Бас өөр нэг чухал эмчилгээнд дөрвөн удаа орох шаардлагатай байсан бөгөөд нэг удаа ороход 40 мянган юанийн үнэтэй юм. 

Харамсалтай нь Б.Шарав гуайн биеийн байдал өдгөө ч сайн биш байгаа бөгөөд Япон улсад үргэлжлүүлэн хагалгаанд орж, эмчлүүлэх шаардлагатай болсон юм. Түүний энэ удаагийн эмчилгээнд 100 орчим сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд иргэд, урлагийнхан, шавь нар болон найз нөхдөөс нь их, бага хэмжээгээр хандив цугларсаар байгаа ч эмчилгээний зардал мөнгө бүрдээгүйн улмаас түүний эмчилгээ хойшилж, эрүүл мэнд болоод амь насанд нь хорт хавдар заналхийлсээр байна. 

Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Бэй Ариагийн монголчууд өөрсдийн цуглуулсан хандив болох 1610 долларыг түүний Японд хийлгэх эмчилгээнд зориулан цуглуулснаа Б.Шарав гуайн гэргийд хүлээлгэн өгчээ. Бэй ариагийн монголчуудыг төлөөлөн Ц.Хишигбаяр, С.Оюунгэрэл нар очиж хандивыг гардуулан, их хөгжмийн зохиолчийг хурдан эдгэрч, эрүүл энх болоод ард түмэндээ олон сайхан бүтээл туурвихыг хүсэн ерөөж, сэтгэлийн дэм өгчээ. 

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав нь "Чингис хаан" дуурь, "Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1,2-р симфони, "Замбуу тивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал", Сэтгэлийн эгшиг" зэрэг үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", "Илүү сартай зун" зэрэг олон сайхан киноны хөгжмийг бичсэн монголдоо төдийгүй дэлхийд данстай авьяас билэгтэн билээ. 

Хөгжмийн зохиолч Б. Шаравт хандив өргөх Монгол дахь валютын данс:

Golomt bank of Mongolia SWIFT code: GLMTMNUB
Beneficiary name: Byambasuren Sharav
Beneficiary account number 1102742129

Төгрөгийн данс:
Хаан банк: 5031259350 B.Б.Шарав

Терийн банк: 10320000774 Б.Шарав.

Бэй ариагийн монголчуудын хандив өргөсөн жагсаалт:

1. Бvжгийн багш Батзориг гэр бvлийн хамт $50 Сан Франциско хот
2. Н. Гиймаа, Ц. Хуягаа $100 Rocklin хот
3. Н. Энхжаргал, Н. Соёлмаа $50 Alameda хот
4. О.Намжилхvv, Д. Ариунаа $20 Pinole хот 
5. С. Томорбаатар, Ц. Батсоёмбо $30 Оакланд хот
6. П. Сумьяа, Д. Идэр $20 Alameda хот
7. Ч.Батмандах, Д. Баярсайхан $20 Sacramento хот
8. С. Гангатуул $20 Аlbani хот
9. М. Цацрал, С. Сole $20 Oakland xoт
10. Х. Монх-ундарга $30 Walnut Creek хот
11. Б. Энхжаргал, М. Чулуунсvх $50
12. Тvвшинбаяр, Эрдэнэдалай $50
13. A. Xoнгорзул $25 San Francisco xoт
14. Ю. Ариунзаяат $20 Oakland хот 
15. Б. Алтанзаяа $65 San Francisco хот
16. Энхболд, Л. Оюунтуяа $50 Oakland xот 
17. O. Анударь $25 San Francisco xoт
18. Д.Лувсанжамбаа, Л.Наранчимэг нарын гэр бүл (Novato) $150
19. "Манд" студийн Ц.Мандах Los Angeles $50
20. Jordan and Namuun Clifford San Francisco $100
21. Ч.Эрдэнэбаатар, Д.Мядагмаа нарын гэр бүл San Francisco $100
22. Ч.Оюунцэрэн, Ч.Алтанцэцэг нарын гэр бүл $50 
23.Ш.Баатар, Ц.Алтантуяа нарын гэр бүл San Francisco)$40
24. Ц.Энхбат, Л.Сайнтуяа нарын гэр бүл Palo Alto $100
25. Сэлэнгэ Сан Франциско 100 доллар
26. М.Сувдмаа 100 доллар Berkeley 
27. Т.Энхтуяа 50 доллар
28. C. Oюунгэрэл $15 $ Milpitas xoт

29. Өсөхбаатар $50 Albany xот, New York
30. Дашка, Оюунцэцэг $50 San Francisco xoт
31. Ч. Ганболд, Дариа $10 Washington DC

Нийт хандив $1610

Шарав гyай маань хурдан эдгэх болтугай. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.122.40) 2018-06-14 14:06
      • 0
      • 2

      Хурдан эдгээд монгол түмэндээ сайхан хөгжим олныг зохиож өгөөрэй.

      Хариулах