Норвегийн улстөрчид Доналд Трампыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

Twitter Print
2018 оны 06-р сар 14-нд 11:13 цагт
Мэдээний зураг,

Норвегийн Засгийн газрын эвсэлд ордог Хөгжил дэвшлийн намын депутатууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ. Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд чиглэсэн хүчин чармайлт гаргаснаараа АНУ-ын төрийн тэргүүнийг энэхүү шагналыг хүртэх эрхтэй гэж тус намын гишүүд үзэж байгаа аж.

“Одоо болж буй үйл явдал түүхэн ач холбогдолтой. Дэлхийд энх тайван ирээдүйг бий болгох үйл явц эхэлсэн. Одоохондоо энэ үйл явц тун тогтворгүй байгаа хэдий ч сайн үр дүнд хүргэхийн тулд бид чадах бүхнээ хийх хэрэгтэй. Бид байр сууриа тодорхой илэрхийлж, Д.Трампт энх тайвны шагнал олгосноор ийм үр дүнд хүрнэ гэж үзэж байна” гэж тус санаачлагыг гаргасан хүмүүсийн нэг Норвегийн Хууль зүйн яамны сайд асан Пер-Вилли Амунсен хэлжээ.

Нобелийн шагналд нэр дэвшүүлэх энэ жилийн албан ёсны хугацаа дууссан тул түүний нэрийг дараа жилийн нэр дэвшигчдийн жагсаалтад оруулах юм. Энэ 2018 оны Новелийн шагналд нийт 330 хүн нэр дэвшээд буй юм. 

Дэлхийн нэр хүндтэй энэхүү шагналд урд нь улс орнуудын төрийн тэргүүнээс Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Кубын ерөнхийлөгч агсан Фидель Кастро нар нэр дэвшиж байсан. Хэрэв Доналд Трамп дараа жил олон арван жил үргэлжилсэн Солонгосын хойгийн дайныг зогсоож, Умард Солонгосын цөмийн зэвсгийг буулгасныхаа төлөө Нобелийн шагнал хүртвэл АНУ-ын түүхэнд Барак Обамагийн дараа Нобелийн шагнал хүртсэн хоёрдахь ерөнхийлөгч болох юм. 

Энэ сарын 12-нд Сингапурт болсон АНУ-Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалтын дүнд Доналд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай баримт бичигт гарын үсэг зурсан юм. 

Эх сурвалж: //www.independent.co.uk

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.