Алтан мужийн дайчид аваргын цомынхоо парадыг хийжээ...

Twitter Print
2018 оны 06-р сар 14-нд 08:51 цагт
Мэдээний зураг,

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн 72 дахь улиралын аваргын цомыг “Голден Стейт Уорриорз” баг өргөсөн билээ. Тэгвэл тэд аваргын цомын баяраа тэмдэглэсэн байна. Товчхон дүгнэхэд  Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны 72 дахь улиралд “Голден Стейт Уорриорз” баг хамгийн гайхамшигтай амжилтыг үзүүлж, аварга цолны эзэн болсон. Цомоо хамгаалан өрсөлдсөн алтан мужийн дайчид шигшээ цувралд дорнод бүсийн аварга “Кливленд Кавальерс” багтай өрсөлдөж, 4 тоглолтонд дараалан ялалт байгуулж, сүүлийн 4 жилд 3 дахь удаагаа НБА-ийн аварга баг болж алдраа мандуулсан билээ. 

Цувралын 4 дэх тоглолтонд Стифен Карри 37 оноо авч, багаа тэргүүлсэн бол энэ цувралын гол баатруудын нэг Кевин Дурант 20 оноо 12 самбар 10 ашигтай дамжуулалтыг хийж, улмаар финалын үнэ цэнэтэй тоглогчоор дахин тодорсон юм. Ингэснээр алдарт Кевин Дурант 2 дахь удаагаа энэ цомын эзэн болж хотынхныхоо хайр талархлыг хүлээж, баяр дээрээ баяр нэмсэн билээ. Ингээд Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 72 дахь улирлын аварга багаар тодорч, цомын эзэд болсон Алтан мужийн дайчид цомын баяр, парадаа хийж, хотынхонтойгоо баярлан цэнгэсэн байна. Калифорни мужийн Окланд хотноо болсон энэхүү цомын баярт 1 сая хүн оролцож Алтан мужийн дайчиддаа халуун мэндчилгээ дэвшүүлжээ. Сонирхуулахад баян тансаг Калифорни мужийн дайчид буюу  “Голден Стейт Уорриорз” багийн 2 гишүүн л гэхэд нэг автобус хөлөглөн ирж хотынхонтойгоо цэнгэлдсэн энэхүү параддаа оролцсон байна...

А.Алтанчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.