С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг хорих шийдвэрийг цуцалж, хилийн хориг тавих шийдвэр гаргалаа

Twitter Print
2018 оны 06-р сар 13-нд 17:52 цагт
Мэдээний зураг,

Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа бусдад илт давуу байдал өгсөн байж болзошгүй гэх асуудлаар, "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан шалгаж, 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс цагдан хорьсон. Түүнээс хойш хоёр ч удаа хорих хугацааг сунгасан юм.

Прокурорын газраас С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих хүсэлт ирүүлээд байсан юм.

Энэхүү хүсэлтийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг гаргалаа. Мөн Сангийн сайд асан С.Баярцогтыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг шүүх гаргажээ.

Шүүх хурлын дараа С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон "Прокурорын зүгээс цагдан хорих хугацааг үргэлжлүүлэн сунгахгүй, өөрчлөх санал гаргаж, 74 хоног хорьж, шалгасны эцэст суллах шийдвэрийг шүүх гаргалаа.  С.Баярцогтын хувьд энэ хугацаанд өөрийгөө буруу зүйл хийгээгүй, Монгол Улсын эдийн засаг нөлөөлөх сайн гэрээ хийсэн гэдэгтээ итгэлтэй байгаа учраас энэ асуудлыг үнэн мөнөөр шийдүүлнэ гэдэгтэй итгэлтэй байгаагаа илэрхийлж буй.  Хэрэг эцэслэгдэн шийдэгдээгүй, гэрээ байгуулахдаа буруу зүйл хийсэн эсэхэд дүгнэлт хийх байх. С.Баярцогтын хувьд энэ талаар бүх мэдээ, мэдээллийг гаргаж өгнө гэдгээ хэлж байгаа. Биеийн байдал нь сайнгүй байгаа, хоригдсоноос хойш 10 гаруй кг турсан.  Хоригдсон хугацаанд 3-4 удаа байцаалт авсан. Шүүхээс хилийн хориг тавьсан" гэлээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зузу

      (66.181.183.98) 2018-06-16 10:29
      • 0
      • 0

      Эх орныг минь худалдсан ардчилсан нэртэй эрлийзүүд сайн гэрээ болсон юм бол яагаад улс оронд ашгаа өгөхгүй байгаан бэ бид тэнэг биш

      Хариулах