Д.Мурат: Би хэргээ шалгуулаад эргэж ирнэ

Twitter Print
2018 оны 06-р сар 13-нд 17:14 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын 45 дугаар тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан. Ерөнхийлөгч Х.Баттулга тавьсан хоригтоо "Дорждугарын Гантулга, Дакейн Мурат нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудыг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал нь тогтоогдож, яллагдагчаар татагдсан Д.Гантулга, Д.Мурат нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тухай Прокурорын байгууллагын саналыг Улсын Их Хурал хүлээж аваагүй нь шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилго тээсэн Монголын ард түмний хүсэл зоригт нийцээгүй, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг улам бүр үгүй хийсэн, иргэдээ үл тоон басамжилсан, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон байна" гээд уг хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүссэн юм.

Энэхүү хоригтой холбогдуулан өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Мурат мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Би Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн байхаас үл хамаараад бүх иргэн хуулийн өмнө тэгш эрх, үүрэгтэй. Би хуулийн байгууллагаар шалгуулж, гэм буруугүй гэдгээ тогтоолгоод УИХ-д эргэн ирэх болно. Энэ бол зохиомол хэрэг байсан. Би гэмт хэрэг хийгээгүй” гэж мэдэгдлээ.

Түүнийг мэдээлэл хийсний дараа түүний өмгөөлөгч Л.Батмөнх, “Манай үйлчүүлэгчтэй холбоотой асуудал "Бэлгийн дарамт үзүүлсэн" зүйл ангиар шалгагдаагүй. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан” гэх зүйл ангиар шалгаж байгаа. Энэ төрлийн хэргийг хуулийн байгууллага маш хурдан шийдвэрлэдэг. Гэвч манай үйлчлүүлэгтэй холбоотой асуудал удаашралтай байгаад гайхаж байна. Энэ нь цаанаа улс төрийн зорилготой байх магадлалтай” гэлээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.108.236.91) 2018-06-18 11:05
      • 0
      • 0

      Гантулга Мурат гэсэн энэ хоёр бөөлжис цутгамаар царай зүс нь хүртэл нэг типийн адилхан хүмүүс юм. Ордон бол бөгс бөөр хэрүүл хулгайчдаас болж бузартаж гүйцжээ. Ийм балиар тийрэнгүүдийг хурдан ордноос цэвэрлэж ариутгахгүй бол Монгол улс өөдлөхгүй ээ. Улсынхаа төлөө эх оронч сэтгэл гаргаж өөрсдөө сайн дураар ордноос зайлаад өгөх хэрэгтэй. Тэр Баянөлгийдөө очоод ажиллаачээ. Тэнд чамд хийхажил байдаггүй юм уу. Ер нь энэ хөдөөнийхэн бүгд төрсөн нутгаа очиж хөгжүүлээч ээ. Нутагт нь эмч багш дутагдалтай байхад хотод шигдээд явахшүй тэгсэн хэрнээ нутгаа санаж байна гэж худлаа солиороод. Үтэр түргэн зайлж үз.

      Хариулах

    • Зочин

      (49.168.242.186) 2018-06-16 13:40
      • 0
      • 0

      Эргэж ирээд хэрэггүй биз дээ ичиж сур

      Хариулах

    • t1 t1

      (202.9.40.239) 2018-06-15 22:21
      • 0
      • 0

      t1 zawaan amitan be. gorid za

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.40) 2018-06-13 17:31
      • 0
      • 1

      Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан” гэх зүйл ангиар шалгаж байгаа.

      Хариулах