Хүүхдийн паркийн тоглоомд гэмтэл гарчээ

Twitter Print
2018 оны 06-р сар 13-нд 16:16 цагт
Мэдээний зураг,

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн парк 5-р сарын 3-нд албан ёсоор нээлтээ хийж ажиллаж эхэлсэн. Харамсалтай нь ажиллаж эхлээд сар гаранхан болж байхад өнөөдөр 15 цагийн орчим тус паркийн эргэдэг пуужин хэмээх тоглоом гэнэт эвдэрч, хүмүүс хүүхдүүдийг гарган авч буй бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдлаа.

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн шинээр суурилуулсан Галзуу хулганы хэсэгт эвдрэл гарч, хүмүүсийг айдаст автуулж байсан.

Үндэсний соёл амралтын хүрээлэнг анх 1965 оны 11-р сарын 10-ны өдрийн шийдвэрээр Нийслэл Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд соёл хүмүүжлийн ажлыг өргөн зохион, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж байх зорилгоор “Хотын соёл амралтын парк” нэртэйгээр байгуулжээ.

Хэргийн газар цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар ажиллаж байна. ЦЕГ-аас энэ талаар тодруулахад “СБД-ийн цагдаагийн 1-р хэлтэст 15:13 цагийн үед Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Сансарын хөлөг гэх тоглоомонд хүүхэд дарагдлаа гэсэн дуудлага ирсний дагуу тус цагдаагийн хэлтсээс хэргийн газарт ажиллаж байна. Тоглоом дээр байсан хүүхдүүдийг эмнэлэгт үзүүлэх ажлыг зохион байгуулсан.  Хүүхдийн амь нас эрсдээгүй" гэлээ.

Хэргийн газар одоогоор шалтгааныг тогтоохоор үзлэг шалгалт хийгдэж байна. Харин Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс ямар нэгэн тайлбар хийхээс татгалзлаа.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.