Бяцхан хөвгүүд тэмцээнээ амжилттай эхлүүллээ

Twitter Print
2019 оны 10-р сар 29-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Н.Баттулга ,Э.Шинэбаяр дасгалжуулагчтай Монголын Футзалын 12 хүртэлх насны шигшээ баг хойд хөрш ОХУ-ыг зорин “Бөмбөрцгийн хязгаар дахь бөмбөг” хүүхдийн фестивальд оролцож байна.

Манай баг өчигдөр эхний тоглолтоо хийж 4:2-ын харьцаатайгаар ялалт байгуулсан бөгөөд Витязи багийн эсрэг Нэргүй, Түвшинбаатар, Баттогтох нар тус тус гоол оруулсан юм. Харин өнөөдөр манай хөвгүүд Партнер багтай тоглон 5:0-ээр бут ниргэсэн байна. Гоолыг Баттогтох, Түвшинбаатар, Энхсүлд нар оруулсан бөгөөд Түвшинбаатарын хувьд энэ тоглолтод дубль толилуулжээ. ОХУ-ын Камчаткад зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнд 2008-2010 онд төрсөн хөвгүүдийн баг оролцож байгаа юм. Цаашид манай багийг Старт - Энерги, Кречет багууд тоглохоор хүлээж байна.

А.Алтанчимэг

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.