Д.Гантулга гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөхийг Байнгын хороо дэмжлээ

Twitter Print
2018 оны 06-р сар 13-нд 11:46 цагт
Мэдээний зураг,

2017 оны тавдугаар сарын 11-нд Ч.Саранзаяа гэгч бүсгүйн төрсөн дүү Ч.Наранзаяа гэгчийг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдсан УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн даваа гарагт УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ. Өнгөрсөн баасан гаригт Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах тухай Улсын Ерөнхий Прокурорын гаргасан хүсэлтийг УИХ хүлээж аваагүй ч Д.Гантулга гишүүн ийнхүү чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан юм.

УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдөлдөө “Монголд үнэн гэж байдаг бол нотолно. Энэ бүхэн улстөр байсан” хэмээн бичсэн Д.Гантулгын хүсэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд, Д.Гантулга гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалтыг илээр явуулав.

Санал хураалтад 11 гишүүн оролцож, 90.9 хувийн саналаар дэмжигдлээ. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ганцаараа сөрөг санал өгөв. Байнгын хороо уг саналын томъёоллоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд саналаа оруулж, хэлэлцүүлэн эцсийн шийдвэр гарна.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.