Ширээний тоглоом буюу хөзөр

Twitter Print
2018 оны 06-р сар 13-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Хөзөр бол дэлхийн өнцөг булан бүрт тархсан тоглоом. Эртний Египетэд хөзрийг мэргэний зориулалтаар хол, ойрын ирээдүйгээ урьдчилан тааж мэдэхэд ашигладаг байсан эх баримт бий. Зарим судлаачид Арабаас гаралтай гэх.

Харин IX зууны Тан улсын үед буюу нийтийн тооллын 618-907 онд Азичууд хөзрөөр тоглодог байсан ул мөр үлджээ. Хятадын сэтгэгч Чин Же Туны толь бичигт анхны хөзөр 1120 онд Хятадад хээвлэсэн тухай өгүүлжээ. Харин Европод XI-XIII зуунд хөзөр нэвтэрсэн гэж үздэг бөгөөд хүчтэй дэлгэрэд Загалмайтны аян дайн нөлөөлсөн хэмээжээ.

XVII зууны үеэс одоогийн мэдэх бундан дөрвөлжин гил цэцэг гэх тэмдэглэгээ нэвтэрч, хатан боол гэх дүрс орж иржээ. Анх хөзөр 78 ширхэгтэй байснаа дараа нь 72 болж цөөрчээ.

Харин бидний үед 52 ширхэгтэй хөзөр түгээмэл хэрэглэгдэж байна. Хөзрийн дөрвөлжин нь сэтгэл, баяр баясгалан, гоо үзэсгэлэн, хойд зүг, харин цэцэг энгийн даруу, дэг журамтай байдал, бундан дорно зүгийг заах бөгөөд оюун ухаан, гил амьдралын эрч хүч, хүч тамирын илэрхийлэл, хавар, усыг бэлэгддэг ажгуу.

Хөзрөөр покер, 13 мод, крид, муушиг гэх мэтээр дэлхий даяар 800 гаруй төрлийн тоглоом тоглодог ажээ. Азичууд хамгийн олон төрлөөр тоглодог гэнэ.

Хэдийгээр хөзрөөр мэргэлж, тоглож амьдралдаа янз бүрээр ашигладаг ч хөзрийг бүхэлд нь ширээний тоглоом гэдэг. Ширээ тойрон дэлгэж тоглодог болохоор тэгдэг бөгөөд ширээ тойрон суусан тоглож буй хүний эрч хүч, цог золбоо, заль, ухаан, биеэ барих чадвар, дэг журам бүгд харагддаг болохоор ухаан санааны илэрхийлэл болдог байна. Тиймээс ч Бундан ноён бол Их Карл хаан, гилийн ноён Давид хаан, цэцгийн ноён Юлий Цезарь, цэцгийн ноён Александр Македонский, гилийн хатан Жанна Д Арк, дөрвөлжингийн хатан Рахель, цэцгийн хатан Аргина зэргээр тус тус илэрхийлэгддэг ажээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.