Сураггүй алга болсон охиныг дөрөв дэх өдрөө хайж байна

Twitter Print
2018 оны 06-р сар 12-нд 18:59 цагт
Мэдээний зураг,

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 13:00 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын, 2 дугаар баг Ар хоолой, Баян-Уул цайдмын нуурын хойд талд /сумын төвөөс зүүн зүгт 22 орчим км/ оршин суугч малчин Х-ийн охин 2 настай У ээж, эгчтэйгээ хонио эргүүлж байгаад сураггүй болсон тухай мэдээг Сэргэлэн сумаас тухайн өдрийн 20:36 цагт Бүсийн төв Онцгой байдлын газарт утсаар мэдэгдсэн байна.

Алга болсон охиныг эрэн хайх ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд, эрлийн ажилд өнөөдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагийн байдлаар: Нийт 83 хүн 7 автомашинтай ажиллаж, эрлийн ажиллагааг өглөө 05-22 цагийн хооронд 10 км-ийн радиус дотор явуулж байна.

Эрлийн ажилд Сэргэлэн сумаас 13 иргэн, 3 автомашин, Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах ангийн захирагч, а/х Ц.Даваацэрэнгээр ахлуулсан 10 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн газраас д/х Ж.Баянжаргалаар ахлуулсан 10 алба хаагч, 2 автомашин, Хилийн цэргийн 0132-р ангийн штабын дарга, хошууч Д.Дашдэндэвээр ахлуулсан 2 алба хаагч, 2 нохой, 1 автомашин, Дорнод аймгийн ГБХЗХГ-аас 3 алба хаагч, Зэвсэгт хүчний 327-р ангиас тэргүүн ахлагч П.Гантулгаар ахлуулсан 54 алба хаагч 1 авто машинтайгаар эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.