Формула 1 уралдааны ДАШТ-ий Канадын гараа боллоо

Twitter Print
2018 оны 06-р сар 12-нд 18:53 цагт
Мэдээний зураг,

Формула 1 уралдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний энэ улиралын 7 дахь гран при болох Канадын гараа боллоо. Энэ тухай мэдээллийг хүргэе.

Формула нэгийн ДАШТ-ий Канадын гараа энэ сарын 9-10-ны өдрүүдэд боллоо. Улирлын эхний 6 гарааны дараагаар Феррари багийн Себастьян Феттель, Ред Булл багийн Даниэль Риккардо, Мерседес багийн Льюс Хэмилтон нар тус бүр 2 гараанд түрүүлээд байсан юм. Тэгвэл 7 дахь гарааны аваргаар Герман нисгэгч Себастьян Феттель тодорсон байна.

Улирлын 7 дахь гран при болсон Канадын гараанд нисгэгчид 4.361 км бүхий тойргийг 68 удаа туулж аваргаа тодруулах учиртай байлаа. Бямба гарагт болсон байрлал тогтоох уралдаанд Себастьян Феттель хамгийн хурдан цагийг дунджилж, улмаар шийдвэрлэх уралдааныг өнгөлөн гарч, энэ тэргүүллээ сүүлийн секунд хүртэл хамгаалж чадснаар карьерийнхаа 50 дахь ялалтаа авлаа.

Нийт замыг дэлхийн 4 удаагийн аварга Герман залуу 1 цаг 28 минут 31.377 секундэд туулж тэргүүлсэн юм. Тэргүүлэгчээ 7.369 секунд алдаж, Мерседес багийн Валлтери Боттас удаалжээ. Харин 3-р байрт энэ гарааны хамгийн хурдан тойрог хийсэн нисгэгч болсон Ред Булл багийн Макс Верстеппен оржээ.

Ред Булл багийн Голланд нисгэгч сүүлийн 2 гарааг дараалан хамгийн хурдан тойрог хийсэн нисгэгч болж байна. Макс Верстеппен 65 дахь тойрогт 1 минут 13.864 секундийн амжилтыг гаргажээ. 1961 оносо эхлэн зохион байгуулагдаж байгаа Канадын гараанд хамгийн олон удаа Формула нэгийн домог Михайл Шумахер 7 удаа түрүүлж байлаа. Одоо уралдаж байгаа Нисгэгчдээс Мерседес багийн Льюс Хэмилтон 6 удаа түрүүлсэн амжилтыг үзүүлээд байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.