“Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд манай улсаас Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар оролцож байна

Twitter Print
2018 оны 06-р сар 12-нд 18:29 цагт
Мэдээний зураг,

“ХӨЛБӨМБӨГ НӨХӨРЛӨЛИЙН ТӨЛӨӨ” ФЕСТИВАЛЬД ДЭЛХИЙН 211 УЛС ОРНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОЖ БАЙНА

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ эхлэх мөч ойртсоор байна. Энэ удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбогдуулан “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестиваль болж байна. Энэ томоохон арга хэмжээнд манай улсаас өсвөрийн хөлбөмбөгчин Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар улсаа төлөөлөн оролцож байгаа юм.

Дэлхийн 211 улс орны төлөөллүүд оролцож буй "Хөлбөмбөг ба Нөхөрлөлийн төлөө" фестиваль ОХУ-ын нийслэл Москва хотод гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ фестивальд тоглогчийн хуваарь оролцож байгаа Э.Даринчулуун хэдийнээ багийнхаа хамгийн гол тоглогчдын нэг болоод амжлаа. Хэдийгээр хагас хамгаалагчийн байрлалд тоглох гэж ирсэн ч багийнхаа хамгийн хүчирхэг нь учраас эсрэг багийн довтолгоог няцаах хамгаалагчийн үүргийг гүйцэтгэхээр болжээ.

Өнөөдөр багаараа олс давах тоглоом тоглоход Э.Даринчулуун багийнханыгаа өргөн, олсны цаана гаргаж үеийнхэн дундаа хүчирхэг гэдгээ харуулсанаар "Өмнөдийн Горилла" багийн Кинг Конг хэмээгдэж байна. Э.Даринчулуун "уул нь хагас хамгаалагч хийх гэж ирээд хамгаалагч болчихлоо. Гэхдээ зүгээрээ багтаа үүргээ сайн гүйцэтгээд Монголдоо очоод довтолно доо" хэмээн хэвлүүхэн ярьж байлаа. Манай улсаа хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө фестивальд оролцож байгаа өсвөрийн хоёр хөлбөмбөгчин ДАШТ-ий нээлт болох алдарт Лужник цэнгэлдэхийн ногоон зүлгэн дээр хөл тавих ховорхон мөчийг бусад орны хүүхдүүдтэй хамтдаа хуваалцах юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.