ХААН Галерейд ээлжит үзэсгэлэн тавигдлаа

Twitter Print
2018 оны 06-р сар 12-нд 17:01 цагт
Мэдээний зураг,

ХААН Банк Цамхагийн гуравдугаар давхарт байрлах ХААН Галерейд Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, уран бүтээлч  Б.Батжингийн анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн 06-р сарын 08-ны өдрөөс эхлэн тавигдлаа.

Тус үзэсгэлэнд уран бүтээлч Б.Батжингийн орчин үеийн чиг хандлагатай хийсвэр сэтгэлгээний болон байгалийн үзэсгэлэнт газруудыг дүрслэн үзүүлсэн уран зургуудаас бүрдсэн 25 гаруй шилдэг бүтээл тавигдсан байна. 

Орчин цагийн Монголын дүрслэх урлагийн салбарт уран бүтээлч ѳѳрийн дотоод ертѳнцѳѳ илэрхийлэн гаргасан  хийсвэр сэтгэлгээний уран бүтээлүүд зохих байраа эзлэн нийтийн хүртээл болсоор байгаа билээ.

Тэр ч үүднээсээ уран бүтээлч Б.Батжингийн энэ удаагийн үзэсгэлэн орчин үеийн хийсвэр сэтгэлгээний арга барилыг чиглэлээ  болгон  Монголын үзэсгэлэнт  байгалийг ѳѳрийн бүтээлийн гол сэдэв болгон  уран бүтээлээ  туурвиснаараа онцлог болжээ. 

Тус үзэсгэлэн 06-р сарын 08-ны өдрөөс эхлэн 29-ний өдрийг дуустал ХААН Банкны гуравдугаар давхарт байрлах ХААН Галерейд тавигдах тул та бүхнийг үзэсгэлэнг үзэж сонирхохыг урьж байна.

ХААН Галерей ажлын өдрүүдэд буюу Даваа-Баасан гарагт 10:00-19:00 цагийн хооронд амралтын өдрүүдэд буюу Бямба, Ням гарагт 11:00- 18:00 цагийн хооронд нээлттэй ажиллана.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.