Айл өрхийн цэвэр усны хэрэглээний үнийг 2.5 хувиар, бохир усны үнийг 42 хувиар нэмжээ

Twitter Print
2018 оны 06-р сар 12-нд 14:05 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Үндэсний статистикийн хороо хэвлэлийн бага хурал зарлаж, өнгөрсөн 5-р сараас эхлэн орон сууцанд амьдардаг иргэдийн хэрэглээний усны төлбөрийг нэмсэн талаар танилцууллаа. Учир нь өнгөрсөн сарын хэрэглээний үнийн индекс буюу инфляц өссөн нэг шалтгаан нь усны үнийн өөрчлөлт байжээ.  

Өнгөрсөн сараас эхлэн орон сууцны өрхүүд нэг метр куб цэвэр усанд 620 төгрөг (өмнө нь 605 төгрөг байсан), бохир усанд 470 төгрөг (өмнө нь 330 төгрөг) төлөхөөр боллоо. Цэвэр усны үнийг 2.5 хувиар, бохир усны үнийг 42 хувиар нэмжээ.

Монгол улсын хүн ам усны хэрэглээний 20 хувийг гадаргуугийн усны нөөцөөс, үлдсэн 80 хувийг гүний уснаас авдаг байна. Үүнээс усны хэрэглээний 18.1 хувийг хүнс ба ахуйн хэрэглээнд, 39.9 хувийг үйлдвэрлэлд, 24.0 хувийг мал аж ахуйд, 17.4 хувийг хөдөө аж ахуйн усжуулалтад, 1.2 хувийг хотын ногоон байгууламжид хэрэглэдэг талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн судалгааны тайланд дурджээ. Айл өрхийн унд, ахуйн усны хоногийн дундаж хэрэглээний хувьд 12-227 литр байдаг байна.

Харин энэ удаа гэр хорооллын өрхүүдийн усны уүнийг нэмээгүй байна. Байгууллагын усны үнийг хэрхэн нэмснийг дараах зургаас харна уу. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.16.123) 2018-06-13 15:04
      • 0
      • 0

      teg bhgui shuu de yamarch medeelel hiihgui une nemej bhgui shuu de

      Хариулах

    • Зочин

      (64.119.16.123) 2018-06-13 15:04
      • 0
      • 0

      teg bhgui shuu de yamarch medeelel hiihgui une nemej bhgui shuu de

      Хариулах