Дональд Трамп, Ким Жөн Ун нарын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй дээд хэмжээний уулзалт боллоо

Twitter Print
2018 оны 06-р сар 12-нд 12:13 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын ганцаарчилсан уулзалт өндөрлөлөө. Төлөвлөсөн ёсоор 45 минут үргэлжилсэн уг ганцаарчилсан уулзалтаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгос улстай цаашид сайн харилцаатай байх болно гэдэгтээ илтгэлтэй буйгаа илэрхийлсэн. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун мөн АНУ-тай нягт хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийллээ. 

Үүний дараа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй дээд хэмжээний уулзалт хийлээ. Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалтад АНУ-аас тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон болон Дотоодын аюулгүй байдлын сайд Жон Келли нар оролцсон бол Умард Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль мөн тус хорооны орлогч дарга бөгөөд олон улсын асуудал эрхэлсэн хэлтсийн эрхлэгч Ли Су Ён болон Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо нар багтсан байна.

Хоёр тал өнөөдөр /2018.06.12/ 16.00 цагт мэдээлэл хийнэ гэж байсан боловч Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун сэтгүүлчдийн цөмийн зэвсгээс татгалзах тухай асуултад хариулахгүй гэдгээ илэрхийлэв. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 16.00 цагт түүхэн дээд хэмжээний уулзалтын талаар мэдээлэл өгөхөөр болжээ. 

АНУ-Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Сентоза арал дахь “Капелла” зочид буудалд болж байна. 1950-1953 оны Солонгосын дайнаас хойш АНУ болон БНАСАУ энхийн гэрээ байгуулаагүй, нэг ёсондоо дайны байдалтай байгаа билээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.