Ажлын хажуугаар аялах нь ажиллах эрч хүчийг нэмэгдүүлдэг

Twitter Print
2018 оны 06-р сар 12-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Ажлын бүтээмж ямар үед мууддаг вэ? Мэдээж амралтгүй олон цаг ажиллаж, хэт их ачаалал авснаас болдог. Энэ бол зөвхөн нэг л шалтгаан. Үүнээс гадна хэт хуучирсан арга барилаар ажилд хандах, шинэ санаа шийдлийг бага ашиглах, зорилго тань ажилтай нийцэхгүй байх гэх мэт. Гэхдээ санаа зовох зүйлгүй энэ бүгдийг зөвхөн нэг л зүйлээр шийдэх боломжтой гэвэл та итгэх үү?

Энэ бол АЯЛАЛ. Аялах нь шинэ соёл, шинэ орчин, шинэ хүмүүс гэх мэт маш олон зүйлийг танд өгдөгөөс гадна аялаад ирсний дараа таны ажлын бүтээмж, эрч хүч илүү нэмэгддэг. Тэгвэл аялалаас олж авсан шинэ орчин, шинэ соёл, шинэ арга барилаас гадна юу таны ажлын бүтээмжийг  нэмэгдүүлдэг талаар  сонирхуулья.

ШИНЭ АРГА БАРИЛЫГ СУРНА

Аялах нь шинэ соёл, шинэ орчин, шинэ хүмүүс гэх мэт маш олон зүйлийг танд өгдөгөөс гадна аялаад ирсний дараа таны ажлын бүтээмж, эрч хүч илүү нэмэгддэг. Тэгвэл аялалаас олж авсан шинэ орчин, шинэ соёл, шинэ арга барилаас гадна юу таны ажлын бүтээмжийг  нэмэгдүүлдэг талаар  сонирхуулая..jpeg

Өдөр бүр нэгэн хэвийн арга барилаар ажиллаж байсан бол аялалын уур амьсгал танд шинэ ажлын арга барилыг зааж өгнө. Магадгүй ажлын бүтээмж тань буурч байсан шалтгаан нь хэт хуучирсан ажлын арга барил байсан байж болох юм. Аялаж байх үед танд тулгардагтай яг адил асуудлыг шал өөр арга барилаар шийдэж байгааг та анзаарах болно. Өөр орчин, өөр хэв маяг, өөр үзэл бодол танд бүтээмжээ нэмэгдүүлэх шинэ арга барилыг зааж өгнө.

ШИНЭ ХЭВ МАЯГИЙГ ОЛЖ ХАРНА

Хот хөдөө гэлтгүй орон бүрт ажилллаж амьдрах хэв маяг өөр. Нэг нь бусдаасаа ялгаатай оршдог энэ ертөнцөд та өөрт байхгүй хэв маягийг бусдаас олж харна. Дан ганц амьдрах хэв маяг төдийгүй бусад нэгжүүдийн хэв маягийг та шинээр харах болно.jpg

Хот хөдөө гэлтгүй орон бүрт ажилллаж амьдрах хэв маяг өөр. Нэг нь бусдаасаа ялгаатай оршдог энэ ертөнцөд та өөрт байхгүй хэв маягийг бусдаас олж харна. Дан ганц амьдрах хэв маяг төдийгүй бусад нэгжүүдийн хэв маягийг та шинээр харах болно. Тухайлбал, барилга байшингийн загварын хэв маяг, хүнсний дэлгүүрийн хэв маяг, өөр өөр худалдаачид бизнесмэнүүдийн хэв маяг гээд л. Энэ дундаас та өөрт тохирох шинэ хэв маягийг цогцлооно гэдэгт итгэлтэй байна.

ШИНЭ САНАА, ОНОО ТӨРНӨ

Гайхалтай шинэ санаа ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг. Асуудлын шийдлийг зөв гаргаж чадсан шинэ санааг та хаанаас олох вэ? Орчноо сольж үзсэнээр л та шинэ санаа оноог олж авна. Зарим оронд ажилчидаа нэг оффист өдөржин байлгахаас илүүтэй кафед эсвэл буудалд хонон ажиллах зэргээр үргэлж орчноо солихыг дэмжиж байдаг. Та ч мөн адил орчноо сольж өдөр тутам хийдэг нэгэн хэвийн зүйлсийг орхисноор таны тархи шинийг эрж хайж, гайхалтай санаа о.jpeg

Гайхалтай шинэ санаа ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг. Асуудлын шийдлийг зөв гаргаж чадсан шинэ санааг та хаанаас олох вэ? Орчноо сольж үзсэнээр л та шинэ санаа оноог олж авна. Зарим оронд ажилчидаа нэг оффист өдөржин байлгахаас илүүтэй кафед эсвэл буудалд хонон ажиллах зэргээр үргэлж орчноо солихыг дэмжиж байдаг. Та ч мөн адил орчноо сольж өдөр тутам хийдэг нэгэн хэвийн зүйлсийг орхисноор таны тархи шинийг эрж хайж, гайхалтай санаа оноог бий болгох болно. Харин та аялалын турш төрсөн санаа оноог тэмдэглэж авахаа битгий мартаарай. 

АЖЛЫН БҮТЭЭМЖ НЭМЭГДЭНЭ

Хүн бүрийг өглөө бүр орноос нь сэрээж, ажиллах эрч хүчийг өгдөг зүйл бол ЗОРИЛГО. Та аялалд явснаар өөрийгөө нээж, шинэ зорилго мөрөөдлөөр жигүүрлэх нь бий. Ямартай ч аялалын турш таны сурч мэдэж авсан шинэ санаа, оноо болон хэв маяг нь таныг урьд буй ажлуудаа өөрөөр харж, илүү амжилттай хийхэд ихээхэн түлхэц үзүүлэх болно. -1.jpg

Хүн бүрийг өглөө бүр орноос нь сэрээж, ажиллах эрч хүчийг өгдөг зүйл бол ЗОРИЛГО. Та аялалд явснаар өөрийгөө нээж, шинэ зорилго мөрөөдлөөр жигүүрлэх нь бий. Ямартай ч аялалын турш таны сурч мэдэж авсан шинэ санаа, оноо болон хэв маяг нь таныг урьд буй ажлуудаа өөрөөр харж, илүү амжилттай хийхэд ихээхэн түлхэц үзүүлэх болно. 

ncd.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.