Доромжлол амссан нулимс худал байдаггүй...

Twitter Print
2018 оны 06-р сар 12-нд 09:13 цагт
Мэдээний зураг,

Тэмээтэй аяллын Baigalmaa Baikal.... Нулимсан дундуур туучсан амьдрал, нуугдаж ургасан сарнай, чимээгүй хашгираан, чиглэж зүтгэсэн зориг... Миний нутгийн тасхийм хүйтнийг туулж, Шаргын уудам говьд тэмээгээ хайгаад уйлаад гүйж явахад нь би яг тэр дов сондуул, догшин жаврыг үнэрлэх шиг болсон.

Үнэн нулимс, үнэн хайр, үнэн тэвчээр... Олон жил тэвчсэний эцэст одоо л өөрөөрөө орших гэж зүтгэн буй сэтгэл зүрхний тэсрэлт...

Яг түүнтэй адил амьдрал туулж яваа олон олон монгол бүсгүй бий. Даваа гүвээ давж чадалгүй нугарч, хайраа золиослон хадмын газраас нутаг гүйж, хагацан хаягдаж, урагдан сэмэрч, эсвэл чимээгүйхэн дээлэн дотроо үхсэн олон олон амьдрал, хайр, тэмцэл, тэвчээр, бас доромжлол... "Нямкад надаас өөр хэн ч байхгүй" гэж тэр хэлсэн, түүний тэвчээрийн утга учир...

Амьдралаа авч үлдсэн цорын ганц шалтгаан... Тэр үнэн ярьсан.

Нулимс хэзээ ч худал байдаггүй. Өнөөдрийг хүртэл тэвчиж, тэсч үлдэж, тэгээд өөрсдийнхөөрөө амьдарч чадсаныхаа төлөөсийг тэр одоо ч төлж явна. Тэр монголчуудынхаа өмнө найман сарын өмнө бүх зорилгоо зарласан. Харин сая бүх сэтгэл зүрхээ асгачихлаа... Хамгийн гол нь тэр үнэн оршиж байна.

Түүний асгаран урсаж буй сэтгэл рүү чулуу шидэх хэрэггүй, нулимах хэрэггүй, атаа хорслын үгээр ааг омог, эрч хүчийг нь дарахаас аль эрт өнгөрсөн. Учир нь тэр аль эрт эрчлэн урссан, аль хэдийн асан дүрэлзсэн. Түүний омог хүйтэн бус халуун юм, түүний бардам зан цэвдэг бус, цэвэр юм. Зөв ч бай, буруу ч бай, зүтгэсэн зорилго нь бүтсэн ч бай, бүтээгүй ч бай хамаагүй, зорьж, зовж, зорилготой байгаагийнх нь төлөө би Байгалмааг хэдий танихгүй ч гэсэн үргэлж хүндлэх болно.

Өнөөдөр, маргааш, нөгөөдөр би түүний араас сүү өргөх болно. Яагаад гэвэл тэр Лондон орсон ч бай, үгүй ч бай, эзэн Чингисийн талбайгаас хөдлөхдөө л өөрийнхөө болоод өрөөлийн зөрчлийн цаана гарч, аль хэдийнэ ялчихсан шүү дээ!

Р.Эмүжин

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Nutagjav

      (150.129.140.55) 2018-06-14 17:57
      • 0
      • 0

      Za ohiduud eejuudee, iim aild l ohinoo ber bolgov! Nasnii zovlon ternii hajuud nutag usniihaa hanhar saihan zaluuchuud halamjtai saihan huuhnuudteigee suuj baigaarai, ailiin hun bol ailiin l hun shuu!

      Хариулах

    • Зочин

      (150.129.140.55) 2018-06-14 13:42
      • 0
      • 0

      Aild orchihood nastai hunii amriig erj meddeggui, garahdaa gar baridag mongol bish "hotiin" huniig haanahiin aav eej humuujuulsen yum bol?

      Хариулах

    • Зочин

      (150.129.140.55) 2018-06-14 13:29
      • 0
      • 0

      Urd urgasan chihnees hoino garsan ever urt. Tseren ooroosoo ichih heregtei. Ataarhaldaa avtsan amid shulmas, oort ni gologdson gologdmol huug ni odii zeregtei avch yavj baigaa nutgiin duud talarh! Nyamdorjid bayar hurgie, hamgiin zov shiidveree gargaj. Hani ba huuhduudiinhee garaas hotlood songoson zamaaraa aajuu uujuu, bat itgeltei, nas bied hursen jinhene mongol er hun shig uragshlaarai. Ta 2g doosh ni hiij baisan humuusees iluu az jargaltai amidraliig bosgooroi. Odoo ta 2n tsag.

      Хариулах

    • больёоо

      (112.72.14.192) 2018-06-12 18:25
      • 2
      • 0

      шал худлаа хүүхэн санагдсаан, хүний ярьж байгаагаас андашгүй хүн танигддаг, Цэрэн энэ хүүхний чанарыг нь таниадл хүүгээ холдуулах гэсэн бж таарна,ямарч эх хүн хүүгээ сайн эхнэртэй болоосой гэж хүсдэгийг би сайн мэдхийн хувьд цэнхэг үст Цэрэнгийн талд бнда, энэ бол нээх нэрд гарах гээд ядсан Цэрэнгийн аяллын санааг хулгайлсан хүүхэн гэсэн

      Хариулах

    • Зочин

      (112.72.14.159) 2018-06-12 17:45
      • 0
      • 2

      Тэнэгтэхээ боль энд чинь зураглаач жолооч гээд өчнөөн хүн бгаа биздээ. Монголчууд яагаад ингэж нэгнээ доошоо хиидэг юм бэ?

      Хариулах

    • Жаргалбаясал

      (14.42.67.57) 2018-06-12 13:19
      • 0
      • 2

      шал тэнэг ийм хүүхнүүд худлаа л бдаг биздээ жүжгээ больвол таарна

      Хариулах

    • хүн

      (103.9.88.154) 2018-06-12 13:02
      • 0
      • 2

      яадгийн согтуу байсан ч гэсэн та нарт ямар хамаа байнаа ангасан цангасан 2 л байгаа биз

      Хариулах

    • Зочин

      (27.123.212.132) 2018-06-12 12:23
      • 0
      • 2

      Бичлэгт ороогүй хэсгийг нь фэйст тавьсан байна гэсийншдээ байгальмаа алтантүрүү хоёр согтуу байсан юм биш үү

      Хариулах

    • zochin

      (66.181.186.251) 2018-07-15 18:50
      • 0
      • 1

      sogtuu bsan ch yadag yum chi uuruu uudaggui yu hunii muud durlaj bhaar hiij bgaa hiih gej bgaad ni durla za

      Хариулах

    • Зочин

      (103.10.23.136) 2018-06-12 13:17
      • 0
      • 4

      согтуу ч бай эрүүл ч бай сэтгэлийн үгээ л ярвсан байна Заавал яагаад хүнийг ингэж буруу талаас нь харах гэж хичээдэг юм бэ

      Хариулах

    • zochin

      (66.181.186.251) 2018-07-15 18:48
      • 0
      • 1

      harin tiimee manai mongolchuud dandaa surug talaas ni hardag boljee ene emegtei bolhenii ch hiij chadaaguig hiigeed tuulaad ybj bgaa hun 3n 9iin huitend temeegeer ybaad uzdee surug bodoltonguudaa

      Хариулах